"Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, буруутай этгээдээр төлүүлнэ"

Улсын Онцгой комиссоос Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны багана, дам нуруунд үүссэн ан цав өргөний хэмжээ нь барилгын норм дүнгээс тав дахин их, мөн газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гаргасан. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Тухайн газ тээвэрлэсэн автомашин зориулалтын бус, бүртгэлгүй, маршрутын бус, замын хуудас аваагүй, жолооч нь сургалтад хамрагдаагүй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй байсан гэдгийг гурван яамны хамтарсан ажлын хэсэг тогтоосон.
Надад өгсөн мэдээллээр тээврийн хэрэгсэл нь зөвшөөрөлгүй байсан. Мөн тус 207 дугааар байр зориулалтын бус байсан. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан учраас хүн амьдрах боломжгүй. Цагдаа, шүүх хэнийг буруутай гэж үздэг юм, тэр хувь хүн, ААН барилгыг төлнө. Байрыг нураана. Төрөөс хохирол барагдуулах тухай асуудал одоохондоо яригдахгүй. Ер нь хувийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байгаа. Гэхдээ ингэж хэлэх нь эрт байна. Уг осолд хэн буруутай болохыг шүүхийн байгууллага эцэслэнэ" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хээ төлж дийлэхүүдээ. Eр нь ийм тохиолдолд гадаадапд бол даатг�##�ын компаниуд л хариуцдаг
Авилга хорооллоо бас нураагаад ээ!
Анх хүлээж авсан хүмүүс буруутай эрх мэдэлээ буруу ашигласан муу шатдаг чанарын шаардлага хангаагүй матери�##� хэрэглэсэн
шат шатны бүх байгууллага буруутай стандартаа мөрдүүлдэггүй ш�##�гадаггүй төрийн ажилтнуудын буруу маш их байгаа
Анхнаасаа барьсан, хүлээн авсан хүмүүс ч гэсэн буруутай юм бна л даа. Шатаагүй бол газар хөдлөхөд л нурах бжээ гэж ойлголоо. Бүгд хувааж төлж дээ.
Авилга хороололд дэлбэрсэн бол хохирол барагдуулахгүй,амар бхгүй юү.Оршин суугчид хэцүү бнаа.
Тэр ойлгомжтой шүү дээ. Буруутай этгээд төлнө. Та нар чинь арай ойлгохгүй байгаа юм биш биз дээ
Эрх биш тэгэлгүй дээ.
Хаа хамаагүй газар чанаргүй матёри�##�аар барилга нэртэй өндөр үнэтэй шавар овоолдогийг хуулиар хязгаарлах цаг болсон.барилгын компаниудыг хариуцлагажуулах хэрэгтэй.түүнд бүх насаараа амьдрах гэж хамаг хөрөнгөө зориулж байгаа ард иргэдээ хамга�##�ах хууль хэрэгтэй байна.барьсан компани хариуцлага хүлээж хүмүүсийн хохиролыг барагдуулах нь нэн чух�##�.
Улсын комис яагаад ийм байр хүлээж авсан бэ гэдгээс эхлээд явб�##� зүгээр юм биш үү. Хэн хэн гарын үсэг зурж зөвшөөрөл олгов гээ л
Z##laarai p###a naraa tatvar tulugchdiin mungu.g idej uuna deerees n iim l#riin ymnd zartsuulaad vzeerei. Olon hunii amind hursen l#riin 2 joloochoor nasaar n tulvvleerei
Элбэгдоржийн ах Эрдэнийн хүү Мөнхнаран гэж гайтай юм газын тэрэгний жолооч сигн�##� өгөөд байхад �##�баар зогсож шүргүүлснээс болсон. Тэр хүнийг хаацайлж хамга�##�аад байгаа Элбэгдоржоор төлүүлээрэй.