Монголбанк: Хар жагсаалтад бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулна
Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөх шийдвэрийг өнөөдөр /2024.04.16/ гаргажээ. Өөрөөр хэлбэл, "хар жагсаалт" буюу зээлийн хар түүхтэй иргэн, аж ахуй нэгжийг нэг удаад өршөөж байгаа бөгөөд мөн зээлээ төлөөгүй иргэдэд зургадугаар сарын 2-ны өдөр хүртэл боломж олгож байгаа аж. Зээлээ төлөөгүй иргэд зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан зээлээ төлөх юм бол "хар жагсаалт"-аас хасах юм байна.
Тодруулбал, Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсч, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Covid-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэв. Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд мөн хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу вэ. Тэгвэл бүртгэл үүсгэх ямар хэрэг байсан юм. Тэр жагса�##�тан дунд нь дандаа том идэж уусан томчууд л байгаа л даа. Маниус бол �##�ь болох тэр жагса�##�танд нь орчихгүй юмсан гэж хийчээж амьдарцгаадаг байгаа шүү. Өөрсдөө зээл авч авч тэгээд банкаа дампууруулна. Энэ төр засаг дандаа л нэг худ�##�ч, хулгайч нарыг дэмжсэн бодлого баримт�##�ж, үийдвэр гаргаж байх юмаа.
yag
Zeelee told chadaxch xvn bgaa chadku ch xvn bgaa shd yaxaw zvgerl bvgdiin l xasaad ogox xeregtei shd td daxiad tolgoi chadku xar jarsaaltandaa oruul trl biz
Khurelsukh Erunkhii said baikhdaa amlaj baisan urtei khumuust turuus neg udaa urii n teglej bugd neg garaanaas ekhlekh bolomj olgono gesen AMLALTiig n sanuulj neheye khumuusee!!!
Odoo 1 nomer bolson yum chin buren erkhtei shuudee
Зөв
Zeelee tultsun bol hamragdahuu
сонгууль дөхөөд айн
Төлөөд дууссан өргүй болсон бол засагдах уу
tuluud duussan har jagsaaltand burtgeltei bga hasagdah boluu
Ugaasaa zeelee tolson tohioldold har jagshaaltnaas hasagddag shd yg yu yariad ch bgn ed nar
Songuulia gej hvchtei bna shvv
Ш�##�. Худ�##�аа
Bayrlalaa
Mash ikh khemjeenii zeel avsan uls turchid nertei khulgai huudiig chuluulj bn uu
Khar danstai irgediin tetgeveriin zeeliig baritsaalaad eheljee GOLOMT bank bur khugshchuuliin tetgevereer naadaj bn,arai heterlee! Taminee!! Yaahvee