УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Загджавын шаардлагад тэнцээгүй нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх сүүлийн өдөр

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрийг ҮАГ-ын орлогч Д.Загджав буцаасан. Намуудын мөрийн хөтөлбөр аудитын босго давж чадаагүй.

Үүний дагуу нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө засварлаж ҮАГ-т дахин хүргүүлэх ёстой байдаг. Тэгвэл мөрийн хөтөлбөрөө дахин хүргүүлэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болох бөгөөд ҮАГ мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг энэ сарын 26-нд СЕХ-нд хүргүүлэх юм.

Яагаад бүгдийг нь хүлээж аваагүйгээ Д.Загджав “Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны зорилтыг, бодлогыг хангах чиглэл рүү хандуулах учиртай. Эдийн засгийн тооцооллуудыг үзсэн. Зарим нэг засч залруулах ёстой зүйлүүд байгаа юм аа. Тэр бүгдийг тодотгоод явуулсан манай саналыг нам эвслүүд эргэж хараад 17-ны өдөр ирүүлнэ” хэмээн тайлбарласан билээ.

Гэхдээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн "Алсын хараа 2050" хөтөлбөрт нийцүүлэх шаардлага тавьж буцаасан гэгдэж байгаа юм.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.3 -д 38.3.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглодог.

  • 38.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;
  • 38.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;
  • 38.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;
  • 38.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;
  • 38.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;
  • 38.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудлыг хориглодог.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-04-17 11:25

MАН мөрийн хөтөлбөрөө батлуулахын тулд Загджавыг генер�##� болгож, Наранчимэгийг гавьяатаар шагнаж, сахилгын шийтгэлтэй Батсайхан, Бундхорол нарыг газрын даргаар өргөмжилсөн бололтой.

Зочин
Зочин
2024-04-17 19:49

Энэ муу гуйлагачин хурандаад 1К $ өгөө л гүйцээ ш дээ, мань эр өөрөө яг тэрийг хүлээгээ л суужийнаа !

Холбоотой мэдээ

Back to top button