ХЭҮК: Хөгжлийн бэрхшээлтэй 7 иргэн сонгуульд нэр дэвшээд нэг нь ч сонгогдоогүй

Монгол Улсад 105 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй. Эдгээрийн 80 орчим хувь нь санал өгөх буюу сонгох эрхээ эдэлж, сонгогдох эрхээ эдэлж чаддаггүй. Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй 7 иргэн нэр дэвшсэн нэг нь ч сонгогдож байгаагүй гэж ХЭҮК “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” сэдвийн тайландаа дурьдлаа.
ХЭҮК-ын судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 8.0 хувь нь сонгох, сонгогдох эрхээ хангалттай, 33.5 хувь нь дунд төвшинд эдэлж байна гэж, харин 58.5 хувь нь эдэлж чадахгүй байгаа гэж үнэлжээ.
Бүх шатны сонгуульд нэр дэвшиж буй хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчид сурталчилгааны материал хэвлүүлэх, түгээх, хүртээмжтэй тээврийн хэрэгсэл, сурталчилгааны байраар хангах, дохионы хэлмэрч, хувийн туслах ажиллуулах зэрэг дэмжих үйлчилгээ авахад төрөөс санхүүгийн дэмжлэг, төлбөр, татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй.
Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгамдсан асуудал, авах арга хэмжээг санал болгох; олон талт хүчин зүйлсийн нөлөөгөөр үүссэн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн эрх зүй, институтийн арга хэмжээ хангалтгүй, харин тухайн асуудалд нөлөөлж буй хүчин зүйлсийг цогцоор тодорхойлж, бодлогын эрэмбийг тогтоох нь үр дүнтэй болохыг хууль тогтоогч, бодлого боловсруулагчдад сануулах зорилго дэвшүүлжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уг нь төрийн �##�банд цоо эрүүл хүн ажиллах ёстой. Тийм хуультай. Ер нь тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүн төрд ороод юу хийх вэ? Зүгээр л өөртөө яг таарсан хөдөлмөрөө эрхлээд амьдарв�##� яасан юм бэ?
Энэ зөв бишээ ер нь өөрсдөө орж байж шийдэнэ.юу байхавдээ бэрхшээл бод бэрхшээл
Хөгжлийн бэрхшээлтэй хүн заав�##� их хур�##�д байж асууд�##� шийднэ гэдэг ёстой үлгэр шүү. Мөнгөний төлөө хэнтэй ч нөхцөхөд бэлэн хэдэн төрийн бус байгууллагуудын тэргүүнүүд бол бүүр цаашаа шүү. Бэрхшээлтэй гэдгээ давуу т�##� болгож амар хялбар аргаар шимэгчид
Ямар муухай улс болчихсон юм бэ АН засаг барьж байхдаа баахан тахир дутуугийн ГРҮППТЭЙ хүмүүсэд баахан зээл авч өгч өөрсдөө дундаас нь хумс�##�ж баахан тахир дутуу хүмүүс одоо эрүүл хүмүүсээс ч илүү наймаа арилжаа хийгээд бөөн баячууд янз бүрийн машин унасан үнэн худ�##� нь мэдэхгүй дандаа л тахир дутуугийн грүппийн үнэмлэх үзүүлсэн нөхдүүд бараг л эрүүл саруул хүмүүсийг боолчлох нь холгүй байна. Одоо МАН бас л тахир татуу хүмүүсийг тэжээнэ тэтгэнэ гээд сүйд энэ чинь одоо яацорсон хувхөйнууд вэ. Ернь Монголд эрүүл хүн бол ажил олж хийх хэцүү болжээ бараг бүгд ТАХИР ТАТУУ ДУТУУ БОЛЖ ТӨРӨХ ЁСТОЙ Ч ЮМ ШИГ ЁСТОЙ ЛАЛАРЫН УЛС ЛАЛАРЫН НИЙГЭМ ЛАЛАРЫН УЛС ТӨРЧИД ЛАЛАРЫН ХҮМҮҮС БОЛЖЭЭ одоо бүүр их хур�##�д ч гэх шиг больдоо ямар муухай юм бэ зүгээр л эрүүл хүмүүс ядахнаа нэр дэвшлээ.