ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Г.Энхтайван: Тээвэр хөгжлийн банкны хэрэглэгчид айх хэрэггүй, үйл ажиллагаа хэвийн байна

Даваа гарагт "Баян" Р.Базарааг сонгууль санхүүжүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр Эрүүгийн цагдаагийн албанаас 48 цагийн хугацаатай баривчилсан. Улмаар түүнтэй холбогдох материалуудыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлээд байгаа билээ. Үүнээс үүдэн "Баян" Р.Базарын хамаарал бүхий гэгдэх Тээвэр хөгжлийн банкны үйлчлүүлэгчдэд эмзэг тусах эрсдэлтэй байгаа юм. Уг үйл явдалтай холбогдуулан Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайвангаас тухайн банкны үйл ажиллагаа хэвийн эсэх талаар тодруулга мэдээлэл авлаа.

Тэрбээр "Өнгөрсөн даваа гарагт Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч гэх хүнтэй холбоотой мэдээлэл гарсан. Төвбанкны зүгээс хариуцлагатайгаар мэдэгдье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа Р.Базар гэх хүн Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч биш байна.

Тус банкны өдөр тутмын үйл ажиллагааг Монголбанк "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай" хуулийн дагуу үйл ажиллагааг нь хянаад явдаг. Энэ банкны хувьд мөрдөгдөх ёстой бүхий л зохистой харилцаануудыг мөрдөж байна. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлтийг хангасан хэвээрээ байна. Мөн банкны үйл ажиллагаа нь хэвийн. Иймд тус банкны харилцагчид тайван байж болно” гэдэг тайлбар мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2024-04-17 21:58

Ene hun yagaad iim bank iig umguuluud bgn henii hun yum

Холбоотой мэдээ

Back to top button