Гадаад мэдээДЭЛХИЙ

Asahi Shimbun: БНХАУ-аас ирсэн шороон шуурга Японыг бүрхлээ

Жил бүрийн хавар Монгол, БНХАУ, БНСУ, Японд шороон шуурга болдог. Манай улсын нутаг дэвсгэрт өнгөрсөн амралтын өдрүүдээр хүчтэй шороон шуурга үүссэн.

Тэгвэл Японы “Asahi Shimbun” сайт БНХАУ-ын газар нутгаас ирсэн шар шорооны шуурга нутаг дэвсгэрийг нь бүрхсэн талаар мэдээлжээ.

Тус улсын цаг уурын агентлаг лхагва гарагт /2024.04.17/ нарийн ширхэгтэй тоосонцор нь үзэгдэх орчныг хязгаарлан, зарим бүсэд замын хөдөлгөөнд хүндрэл учруулж магадгүй хэмээн анхааруулга гаргасан байна.

Японы цаг уурын агентлаг мэдээлснээр лхагва гарагт орон нутгийн цагаар 09:00 минутын орчим Яамагүчи мужийн Осака, Кобэ, Хирошима, Тоттори, Такамацү, Мацүяама, Шимоносэки зэрэг долоон хотын цаг уур хяналтын цэгүүдэд шал элс ажиглагджээ.

Эдгээр ажиглалтын цэгүүдэд үзэгдэх орчин 10 болон түүнээс дээш км байсан аж. Гэхдээ агаар дахь элс, шорооны ширхгүүд хүний нүдэнд үзэгдэх орчныг бүрхэг болгосон байна.

Гуравдугаар сарын 30-ны өдөр Токио болон Осака хотод хамгийн анх элсэн шуурга ажиглагджээ.

Шороон шуурга Японоос гадна БНСУ-д гуравдугаар сарын сүүлээр болсон байна. Өмнөд Солонгосын Байгаль орчны яам гуравдугаар сарын 28-нд нарийн ширхэгтэй шороон шуурга зарим бүс нутгийг бүрхэнэ гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 19, 2024 08:05

Арабаас Монголд, монголоос хятад, солонгос зэрэг орнуудад, хятадаас японд гэхээр дэлхий ээж минь я�##�тчгүй нэгтгэх юм даа

Зочин
Зочин
4 сар 19, 2024 17:37

Mongold ирээд мод тариад байгаа хүмүүс.

Холбоотой мэдээ

Back to top button