Гадаад мэдээДЭЛХИЙ

SCMP: БНХАУ хүчтэй элсэн шуурганд Монголыг буруутгахаа зогсоох ёстой юу

“South China Morning Post” агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д сүүлийн жилүүдэд үүсэх болсон шороон шуурганы талаар Хятад эрдэмтдийн явуулсан судалгааны талаар сонирхолтой нийтлэл бичжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

БНХАУ-ын газар нутгаар хүчтэй шороон шуурга өнгөрөх үед засгийн газар болон оршин суугчид хөрш Монгол Улс бэлчээрийн газраа хамгаалаагүйн улмаас үүслээ гэж буруутгадаг.

Гэвч Хятад эрдэмтдийн явуулсан шинэ судалгаагаар Монгол Улсын бэлчээрийн газрын доройтлоос бус салхины хурд ихэссэн нь шороон шуургыг үүсгэж буй хүчин зүйл байх магадлалтайг харуулжээ.

2023 оны хавар БНХАУ-ын хойд хэсэгт 10 гаруй шороон шуурга болсон нь сүүлийн 10 жилд үзэгдээгүй их тоо юм. Тухайн үед БНХАУ-ын Экологи, байгаль орчны яам хүчтэй элсэн шуургыг Монголоос ирсэн гэж мэдэгдсэн билээ.

Зургийн эх сурвалж: Reuters

Тус яамны албан тушаалтан Монголд жилд орох борооны хэмжээ буурсан нь ургамлын ургалтад сөргөөр нөлөөлж, агаарын температур нэмэгдсэн нь цасыг хайлуулж үүний улмаас их хэмжээний элсэрхэг газар нутгийг салхинаас тусгаарлах цасан бүрхүүлгүй үлдээсэн хэмээжээ. Цасан бүрхүүлгүй болсон элсийг салхи хил давуулсан үлээсэн гэсэн юм.

Шороон шуурганы асуудалтай тэмцэхийн тулд өнгөрсөн жилийн тавдугаар сард БНХАУ-ын Үндэсний ой, бэлчээрийн захиргааны урилгаар Монголоос төлөөлөгчид ирж зургаан өдрийн турш хэлэлцсэн. Хэлэлцээний сүүлд Монгол дахь цөлжилттэй тэмцэх Хятад, Монголын хамтын ажиллагааны төвийг байгуулах шийдвэр гаргажээ.

Тэгвэл зарим Хятад эрдэмтэд өөр нэгэн томоохон хүчин зүйл шороон шуурга үүсэхэд нөлөөлж байж магадгүй гэж бодох боллоо. Шэньжэн дахь Өмнөд шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэд профессор Жэн Жэньжон өнгөрсөн жилүүдийн цаг уурын датанд дүн шинжилгээ хийсэн байна.

Тэрбээр бусад эрдэмтэдтэй хамтран судалгаа явуулж БНХАУ дахь шороон шуургатай өдрүүд болон Монголд орох борооны хэмжээний, ургамалжилтын холбоо хамаарал нь шуургатай өдрүүд болон салхины хурдны холбоо хамааралтай харьцуулахад бага байгааг илрүүлжээ.

Энэ судалгаа өнгөрсөн лхагва гарагт /2024.01.31/ БНХАУ-ын Шинжлэх ухааны академи болон Хятадын байгалийн шинжлэх ухааны үндэсний сан хөтөлдөг “Science Bulletin” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Эрдэмтдийн дурдсан нэгэн баримт нь Монгол Улсын ургамлын ялгааны нормчлогдсон индекс (ургамлын нөмрөг, эрүүл ахуйн хэмжүүр) өнгөрсөн жил хэвийн хэмжээнд байсан явдал юм.

Тэдний явуулсан дүн шинжилгээний үндсэнд өнгөрсөн жил БНХАУ-ын хойд нутагт дунджаас өндөр давтамжтай шороон шуурга болсон нь хүчтэй салхинаас үүдэлтэй байх магадлалтай гэх үр дүнг харуулжээ.

Үүнийг батлахын тулд тэд БНХАУ-ын хойд хэсэгт орших хотуудад салхины хурд 2022, 2023 онд дунджаар ямар байсныг харьцуулсан байна. Шинжилгээгээр 2023 онд салхины дундаж хурд 2022 оныхоос харьцангуй өндөр байсан аж.

Зургийн эх сурвалж: Reuters

Тус судалгааны тайлан дээр бичсэнээр БНХАУ-ын хойд нутаг дахь салхины дундаж хурд 1973-аас 2012 оны хооронд буурчээ. Үүнтэй зэрэгцэн шороон шуургатай өдрүүдийн тоо ч гэсэн буурсан байна.

Харин 2013 оноос хойш дундаж салхины хурд, шороон шуургатай өдрүүдийн тоо нэмэгджээ. Эрдэмтэд судалгааны тайландаа “Ийм учраас, хэрвээ салхины хурд нэмэгдсээр байвал элсэн болон шороон шуурга Хятадын хойд хэсэгт үүсэх нь илүү түгээмэл болох магадлалтай” гэсэн юм.

Элсэн шуурга нь хуурай болон хагас хуурай бүс нутгуудад түгээмэл тохиолддог агаарын чанарыг бууруулж, өдөр тутмын амьдрал, хүрээлэн буй орчин болон хөдөө аж ахуйд нөлөөлдөг цаг уурын эрсдэлт үзэгдэл билээ.

Ийм шуурга үүсэхийн тулд хүчтэй салхи болон элс, шорооны агууламж хэрэгтэй. Элс шорооны агууламж нь газрын ургамалжилт, хур тунадас болон агаарын температуртай холбоотой юм.

БНХАУ-д элсэн шуурга ихэнхдээ хавар Бээжин болон ойролцоох бүс нутагт болдог. Тийм цаг уурын нөхцөлд хүчтэй салхи нь газраас их хэмжээний элс, шороо хийсгэн агаар мандалд хэдэн зуун километрийн зайд цацдаг байна.

Зургийн эх сурвалж: CNN

БНХАУ-ын хойд хэсэгт 1.7 сая хавтгай дөрвөлжин км бүхий цөл бий, мөн Монгол Улсын өмнөд хэсэгт 300 мянган хавтгай дөрвөлжин км цөлтэй учир дэлхийн хамгийн их элсэн шуурга болдог газруудын нэг бол Хятад юм.

Ийм учраас олон арван жилийн турш элсэн шуурганы тоог багасгах төсөлд хөрөнгө оруулсаар ирсэн ч сүүлийн жилүүдэд элсэн шуурга нь олон нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байна.

БНХАУ-ын Цаг уурын албанаас мэдээлснээр 2013 онд Хятадад шороон шуурга дунджаар 3.7 хоног болдог байжээ. Гэвч энэ тоо өөрчлөгдсөөр 2021 он гэхэд долоон өдөр болсон юм.

Судалгааг нийтлүүлсэн эрдэмтэд салхины хурд илүү нөлөөтэй байх магадлалтай гэдгийг хэлсэн ч Монгол Улсын орчны нөлөөг орхигдуулж болохгүй хэмээжээ. БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Агаар мандлын физикийн танхимын нэрээ нууцалсан судлаач “Монгол Улсын байгаль орчны нөлөө байгаа, гэхдээ голлох хүчин зүйл эсэх нь тодорхойгүй” гэж хэллээ.

Гэхдээ тэрбээр Монгол Улсад бурууг өгөхөөс болгоомжлох хэрэгтэй, экологи болон хүрээлэн буй орчны асуудлыг дэлхийд тулгараад буй асуудал гэж хүлээн авч, олон улсын өнцгөөс харж шийдвэрлэх ёстой хэмээсэн юм.

Эх сурвалж: South China Morning Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн
2024-02-05 09:06

Ашгүй дээ Муу л бол хойд хар овоохой гэдэг шиг
Дажгүй эрдэмтэн юм аа

Зочин
Зочин
2024-02-05 09:59

Мод тариулчихъя

Зочин
Зочин
2024-02-05 10:05

Mundag erdemten bnoo ghdee manaihnii talaas mash ih nuluulj bgaa

Зочин
Зочин
2024-02-05 11:00

МАНай дарга хулгайчнарт бас нэг мөнгө идэх д�##�им гарч ирж байнууда, мод тарьж цөлжилттөй тэмцэнэ гээд баахан зээл шаагад т�##�ынь иднэ баахан хужаа оруулж ирнэ

fghhjjkkkkddfgg
fghhjjkkkkddfgg
2024-02-05 11:53

hyatadiin elsen shuurga mongoltoi yamar hamaatai ve , hyatadiin elsen shuurga ni hyatadiin baruun hood nutgiin shinjianii yeh elsnees ireltei geseiig ted mederehgui harin mongoliin buruutgana gej yamar novshiin zolbin hiidel be

Зочин
Зочин
2024-02-05 12:01

Нүүрсээ төмөр замаар зөөдөг байсан бол энэ их тоос шороо арай л бага босох байсан нь тодорхой юм. Хөрсийг үйрүүлээд эмэгтэй хүний нүүрний пудр шиг болгочихоор шуурга биш аясын с�##�хинд л пургиад тэнгэр баганадаад байгаа юм шд, жээнко ногоон ертөнцөд бас л буруутай аж.

Иргэн
Иргэн
2024-02-05 12:17
Reply to  Зочин

Женког хараахаа больё. Хргтэй хүн шүү дээ

Зочин
Зочин
2024-04-15 10:43
Reply to  Иргэн

Харин тийм, Орост маш хэрэгтэй!!

Зочин
Зочин
2024-02-05 18:05

Хятад Монголын байг�##�ьтай зүй бус харьцаад л ийм байд�##�д хүргэж байгаа.Өөрсдөөсөө өө сэв ээ хай

Зочин
Зочин
2024-02-05 22:37

замын үүд эрээн хот 2 ганц нэгхэн км ийн зайтай бж ш�##� өөр байдаг замын үүдийн оркууд мод тариач з�##�хуу оркууд

Зочин
Зочин
2024-02-06 01:43

Ухаантай ард түмэн. Украйны дайн дэгдсэнээс хойш манай оронд хур тундасны хэмжээ нэмэгдсэн. Энэ юу гэсэн үг вэ?

Зочин
Зочин
2024-02-06 09:02

P###a

Дуламсүрэн
Дуламсүрэн
2024-02-06 11:34

Монгол улсын хамаг баялаг, болор г.м. хамаг юмыг хамж авахаар араас нь гэх юм байх ёстой биз дэ

Иргэн
Иргэн
2024-02-06 13:38

Байг�##�ийн тогтоцыг яах ч билээ дээ одоо

Вор
Вор
2024-02-06 15:40

middleasiannews.com сайт дээр монголоор орчуулснг хулгайлчихсан хулгайч сайт

Зочин
Зочин
2024-02-06 19:31

Шаа л даа Монголын газар шороонд шунасан ажилтана татаж ав

Зочин
Зочин
2024-02-07 11:05

Өөрсдөө үхснээ хийж с�##�хин дээрээ үхэх гэж байгаа юм шиг газар ухдаг юм

Зочин
Зочин
2024-04-14 14:23

Мэдээж зогсоох ёстой.

хүннү
хүннү
2024-04-14 15:11

Нэг үе монголын шороон шуурга япон хүрдэг гээгүй билүү. Одоо харин бодит суд�##�гаа хийсэн байна. Хамгийн их шуурдаг газар чинь хятадын хойд, баруун хойд нутаг шүү дээ.

Зочин
Зочин
2024-04-14 17:44

усан станц бариад өгвөл говио усжуулж мод тарья гэж хэлэхсэн

Зочин
Зочин
2024-04-15 10:32

Шар шороон шуурга байг�##�ийн байршил, с�##�хины жамаар я�##�т ч үгүй Монголоос очиж байгаа нь маргах аргагүй үнэн!! Манайхан бэлчээрээ т�##�х�##�ж, хөрсний доройтолд орсон нь ч бас үнэн шүү дээ!!! Мэдээж, энэ нь шороон шуурганд саад биш, дэм л болж байгаа биз? Тиймээс бид тайвшрах биш, экологоо сэргээхэд илүү хүч тавих нь манайд юунаас илүү чух�##�!!!

Зочин
Зочин
2024-04-15 10:41
Reply to  Зочин

Энэ eguur сайт "�##�" гэдэг үгийг дарж б�##�ладгаа болиочээ!!! Жирийн л монгол үг шүү дээ!!! Я.Цэвэлийн Тайлбар тольд "А л" гэдэг нь 3 са лаа утгатайн нэг нь хүний болон өмдний са лтаа, харин ярианы хэлэнд хүний бэлэг эрхтэн гэжээ! Бэлэг эрхтэн ч байлаа гэсэн хорих цээрлэх үг биш!!

ffhhjjj
ffhhjjj
2024-04-15 12:49

hujaaguud yuu l bol bur busdiig muu gej bus#ad hergee numruuldeg , shoroon shuurga hyatadiin shinjaanii ih elsnees uuseltei baigaad zaaval mongold tuulhne, yostoi nuurgui

Зочин
Зочин
2024-04-19 12:06

Кк. Монголд шунаад шүлсээ гоожуулаад байгаа хужаа нарыг байг�##�ь дэлхий сайн хашраагаад өгөөрэй.

Зочин
Зочин
2024-04-21 19:37

Хятад , Солонгос , Япон гурав Монголын өмнөд хэсэгт сая сая мод тарих хэрэгтэй юм бна даа

Холбоотой мэдээ

Back to top button