Нийгэм мэдээ
Минут нь ₮150 үнэтэй дугуй, скүүтер өнөөдөр үйлчилгээнд гарна

"Тапатрип" групп Улаанбаатар хотод дугуй болон скүүтер түрээсийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл "Тапа" скүүтер болон унадаг дугуйн түрээсийн үйлчилгээг өнөөдрөөс \2024.04.19\ эхлүүлж байна. Манай улсад түгжрэлийг бууруулах зорилгоор "Jet" болон "Hi sainuu" түрээсийн дугуй болон скүүтер үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж.
Шинээр үйлчилгээнд нэвтэрч байгаа "Тапа" түрээсийн дугуй скүүтерийн нэг минутын төлбөр 150 төгрөг бөгөөд нээлтийн урамшууллын багцаар цэнэглэвэл 24 цаг үнэгүй ашиглах эрхтэй юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.