Хайлаастын осолд өртсөн айл: Маргааш нэг охиноо хөдөөлүүлж, нөгөө нь хүүтэйгээ хагалгаанд орно

Одоогоос зургаа хоногийн өмнө Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, тухайн өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд, насанд хүрсэн 1 хүнийг мөргөсөн харамсалтай осол болж, 16 настай охин нас барсан.
Тэгвэл нас барсан тухайн охин төрсөн эгч болоод түүний гуравдугаар ангийн хүүтэй нь хамт явж байгаад осолд өртжээ. Талийгаач охины эгч "О"-ийн биеийн байдал одоо хүнд байгаа бөгөөд гурав дахь удаагаа хагалгаанд ороод байгаа юм байна. Түүний уушги, элэг, бөөр мөн арын хавирганууд нь бяцарч, нурууны сэртэн нь хугарчээ. Олон удаа дараалсан хагалгаанд орж байгаа тул дараагийн хагалгааг биеийн байдлыг нь тогтворжихоор хийхээр төлөвлөсөн байна. Эмч нарын зүгээс шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаагаа хэлээд энгийн тасаг руу шилжих хүртэл тайвширч болохгүй, сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг учирлажээ.
Харин ухаангүй байгаа "О"-ийн хүү маргааш хоёр дахь хагалгаандаа орох юм байна. Хүү одоогийн байдлаар ухаан орсон ч бэлхүүснээс доош мэдээгүй, тархинд нь цус харвасан, хуралттай гэж оношлогджээ.
Талийгаач охин болон одоо хүүгийн хамт эмчлүүлж байгаа эмэгтэйн ээж группт байдаг, нэн ядуу тодотголтой. Айлын хашаанд амьдарч, өөрийн гэсэн харьяалал, хаяг дээрээ байдаггүй тул хүнсний талон авч чаддаггүй. Хоёр охиноосоо гадна нэг хүүтэй ч мөн л ажил хийдэггүй тухай яриандаа дурдсан юм. Тэрбээр нас барсан охиноо маргааш хөдөөлүүлэх ёстой ч эмнэлэгт ухаангүй байгаа охин болоод түүний хүү нь мөн маргааш хүнд хагалгаанд орохоор товлогджээ.
Одоогийн байдлаар осол гаргагч тал болоод цагдаагийн байгууллагаас тэдэнтэй холбогдоогүй, мэдээлэл өгөөгүй байгаа аж. Тэд өнөөдөр нийтэд хандан туслахыг хүсэж, хандивын аян эхлүүлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
joloonii kursuudiig shalga, hogiin ulaanbaatar
МОНГОЛЧУУД ЗОВСОН ЯДАРСАН НЭГЭНДЭЭ БАЙГААГААРАА ТУСАЛДАГ АУГАА ИХ УУЖИМ ӨГЛӨГЧ ӨРӨВЧ СЭТГЭЛТЭЙ АРД ТҮМЭН МАШ ХАРАМСАЛТАЙ МЭДЭЭЖ ЭНЭ ОСОЛ САНАМСАР БОЛГООМЖГҮЙГЭЭС БОЛЖ ГАРСАН БАЙХ ГЭХДЭЭ Л ОДОО БОДОХ ШИЙДЭХ ЦАГ НЬ ИРЖЭЭ ЧАНАРГҮЙ ЖОЛООНЫ КУРСУУДЫГ АТЕСТАТЛАХ ХЭРЭГТЭЙ ҮНЭМЛЭХ ӨВӨРТӨЛСӨН ЧАДВАРГҮЙ АЛУУРЧИД ОЛНООР НЬ БЭЛТЭГЖ ГАРГААД БАЙНА ХУУЧИН ДОСААФ ЦЭРГИЙН 107 р АНГИУД ЖИНХЭНЭ ЖОЛООЧ НАРЫГ БЭЛДЭЖ ГАРГАДАГ БАЙСАН ЖОЛООНЫ КУРСИЙГ МАШ САЙН ТООЦООЛООД 6 САРААС ДЭЭШ ХУГАЦААГААР БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ ОДОО ХОТОД ЖОЛООНЫ АРД СУУСАН ХҮМҮҮСИЙГ НАСНЫХ АНГИЛЛААР ДАХИН ШАЛГАХДАА ХОТЫН ДҮРЭМ ЖОЛООНЫ ДҮРМИЙГ ТҮЛХҮҮ АВЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ ХАМГИЙН ГОЛ НЬ СЭТГЭЦИЙН ШАЛГАЛТЫГ САЙН АВААЧЭЭ ГАЛЗУУЧУУД МАШИН ЖОЛООДООД ЯВААД БАЙНАШТ ДЭЭРЭЭС НЬ АРХИ УУЧИХНАА ТЭГЭХЭЭР ИНГЭХГҮЙ ЯАХЫН
дайрсан жолоочоос тусламж гаргуул
naad p###agaa dairaad al ooriig ni novsh yumas. huuli ni iim muu ojin ergej torohgui nasd muu aluurchin jinger chine margaashnaas mashinaa bariad l yavna p###a. bi bol hulj bgaad l dairaad a##a adildaa l adil zovlon tuulii 2 ailaaraa
Тэр хоёр жолоочийн т�##� яагаад �##�га болдог юм вэ арай хэтэрч байна нөгөө сэтгүүлчид хаана байна бүхэл бүтэн айлыг орвонгоор эргүүлчихээд байхад дуугүй болчихвоо хуулийнхан хариу өгөөч тормосоо гишгэсэн жолооч чинь эх хүн биздээ
Манай урлаг соёлынхон бөхчүүд яасан бээ . 7 хоногт 3 барилдаан болж байна. Алтан уомын барилдаан болсон . Ховдын бөхчүүд 20 сая төгрөг авсан шүү дээ . Бөхчүүд туслаарай .
Алуурчид машин барихаа болилдоо