Улс төрийн мэдээ
ҮАГ: Эхний өдөр 23 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчид мөрийн хөтөлбөртөө Үндэсний аудитын газарт хүргүүлж дүгнэлт гаргуулах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу өнгөрсөн сард 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлж, дүгнэлт гаргуулаад байна.
Харин бие даагчид дөрөвдүгээр сарын 22-н буюу өчигдрөөс мөрийн хөтөлбөрөө явуулж эхэлсэн. Энэ талаар ҮАТ тодруулахад, "Бие даан нэр дэвшигчдийн тухайд өчигдрөөс Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлж эхэлсэн. Энэ сарын 24-ний 00.00 цаг хүртэл УИХ-д бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авна. Өчигдөр /2024.04.22/ буюу хамгийн эхний өдөр 23 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.