УРЛАГ

760 хүний суудалтай Хүүхэд залуучуудын театр өнөөдөр нээлтээ хийнэ

Анх 1951 онд байгуулагдаж байсан Хүүхдийн төв театрыг 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон үйл ажиллагааг нь өргөжүүлж байсан. Харин 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байдаг. Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоож, хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болоод байсан юм.

Тэгвэл 27 жилийн дараа Хүүхэд залуучуудын театр дахин үүд хаалгаа нээж, үзэгчдэд шинэхэн уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж буй тус театрын барилгын ажил бүрэн дуусаж өнөөдөр нээлтээ хийнэ.

Хүүхэд залуучуудын гэх тодотголтой энэхүү театр нь Нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн бүс буюу Сонгинохайрхан дүүрэгт баригдснаараа онцлог. Ингэснээр зөвхөн тухайн бүсийн хүүхэд залуучуудад соёл урлагийн үйлчилгээ хүргэхээс гадна нийт залууст театрын урлагийн эерэг нөлөөллийг бий болгох давуу талтай юм.

760 хүний суудалтай, орчин үеийн техник технологи бүхий тохижилттой Хүүхэд залуучуудын театр нь Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дармагийн Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр хөшгөө нээхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button