Хайлаастын осол: “26 настай эмэгтэйн бие сайжрахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлнэ”

Одоогоос ес хоногийн өмнө Хайлаастайд зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, тухайн өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд, насанд хүрсэн 1 хүнийг мөргөсөн харамсалтай осол болж, 16 настай охин нас барсан.
Нас барсан тухайн охиныг төрсөн эгч болоод түүний хүүтэй хамт явж байгаад осолд өртсөн тухай бид өмнө нь мэдээлсэн. Талийгаач охины эгч "О"-ийн биеийн байдал өчигдрийн байдлаар хүнд байсан бөгөөд гурав дахь удаагаа хагалгаанд ороод байгаа юм. Түүний уушги, элэг, бөөр мөн арын хавирганууд нь бяцарч, нурууны сэртэн нь хугарсан тухай ар гэр нь мэдээлэл өгөөд буй. 26 настай эмэгтэйн 5 цул бяцарсан тул дэлүүг нь авсан удахгүй нуруу нугасны 2 том хагалгаанд орохоор болжээ. 7-13 настай хөвгүүдийн тухайд хөл болон дунд чөмөгний хагалгаанд орох юм.
Харин ослын үеэр гэмтсэн хоёр хүний биеийн байдал ямар байгаа нь тодорхойгүй байна. Уг хэргийн 5 хохирогч нэг айлын хүмүүс байсан.Тэдэнд туслах хандивын аян аяныг эхлүүлсэн. Одоогоор 36.7 сая төгрөг цугларчээ. Хандивын аяныг 3 хоногийн дараа зогсоох аж.
Цагдаагийн байгууллагаас 26 настай эмэгтэйн биеийн байдал сайжирмагц хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх юм.
Осол гаргасан эмэгтэй одоо болтол хохирогчидтой уулзаагүй талаар мэдээлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Осол гаргасан эмэгтэйг яагаад ганц ч дурдахгүй дурсахгүй байна? Маш сэжигтэй. Мар�##�мааг хэвлэлээр сайн гөвж байсан сан. Гэтэл түүнээс олон дахин ноцтой хэрэг хийсэн хүнийг ганц ч дурсахгүй юм?