НИЙГЭМ

Тэмээ, морио 1-14 хоногоор түрээслүүлж, 18-180 км аялуулдаг говийн залуу

"Тэмээ унуулдаг гэр" зараараа олонд танигдсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэн Ж.Шинэбат. Тэрбээр жуулчдад тэмээ унуулж, тэмээтэй аялах хөтөлбөрийг санал болгож, давхар үндэсний ёс уламжлал, урлаг соёлоо түгээн дэлгэрүүлдэг. Түүний хувьд тэмээтэй аяллыг санаачлаад хоёр жил болжээ.

-Танай байршлыг хүмүүс ихээхэн сонирхож байна?

-Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт. Аймгаасаа 25 км зайд, засмал зам дагуу байрлаж байна.

-Зөвхөн гадаад жуулчдад зориулсан уу, эсвэл?

-Гадна дотны гэлтгүй бүх л жуулчид, аялагчдад тэмээтэй аялалыг санал болгодог. Мөн тэмээ унуулж, монгол үндэсний хоол цайгаар дайлж урлагийн тоглолт үзүүлдэг. Би дангаараа энэ ажлыг хийгээд хоёр жил болж байна. Харин энэ жилийн тухайд бид сумаараа нэгдэж энэхүү ажлаа улам өргөжүүлэн, зохион байгуулахаар төлөвлөөд эхний жуулчдаа хүлээн аваад байна.

-Урлагийн тоглолт үзүүлдэг гэлээ. Тодруулбал?

-Тийм ээ. Манай сум мэргэжлийн урлагийн сургалттай сургуультай. Тэр сургуулийн маань хүүхдүүд ирж нэмэлт хөтөлбөрөөр үндэсний ёс уламжлал, онцлогоо харуулсан жижиг тоглолтыг жуулчдад зориулан тоглодог. Үндэсний бүжиг, хөгжим, ардын болон уртын дуу гэх мэт.

-Хэдэн тооны тэмээгээр үйлчилж байна?

-Яг тогтсон тоо байхгүй. Захиалга өгч буй аялагчид хэдэн тэмээ унах захиалга өгнө тэр тоогоор нь бэлддэг. Хэд ч байх боломжтой гэж ойлгож болно. Ирэх хүмүүс маань урьдчилж өдрөө тохироод ирвэл амар байдаг.

-Аялалын маршрутын хувьд, хэр урт замыг туулдаг вэ?

-Эндээс хамгийн холдоо 180 км аялах хөтөлбөр бий. Ингэхдээ 14 хоногийг зарцуулж тэмээтэй Хонгорын элс рүү очдог. Өнгөрсөн жил Герман болон Монголын аялагчид хамтаарч энэ хөтөлбөрийн дагуу аялсан. Мөн богинын хөтөлбөр ч бий. Энэ нь 18-20 км зайд буюу аймгийн нисэх онгоцны буудлаас Ёлын ам хүртэл аялах хөтөлбөр. Дээрх уртын болон богинын аялалуудад мориор бас явах боломжтой. Бидэнд аялалын чингэлэг бас бий.

-Үнийн тухайд?

14 хоногийн аяллын хувьд нэг тэмээ, морь хоногийн 100 мянган төгрөг. Ингэхдээ гурван тэмээнд нэг хөтөч явна. Үнийн хувьд хөтөч маань өдрийн 200 мянган төгрөг. Богино зам туулах аялал нь үүнээсээ мэдээж бага үнэтэй.

-Зорьж очих хүмүүс олон байна уу?

-Дотоодын аялагчид их болсон. Гадаадын аялагчид тийм их биш ч жил бүр ирдэг. Ирсэн хүмүүс дахин ирнэ шүү гээд сэтгэгдэл өндөр буцдаг. Тиймээс энэ жил бид илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар төлөвлөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-29 08:34

Гайхуулдаг биш там�##�даг гэх нь зүйтэй. Хотын мань мэт морин аял�##�д 3 хоног явахад �######� с�##�таа нялга болдогшт

Холбоотой мэдээ

Back to top button