СПОРТ
Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

АНЭУ-д туялзуур сэлэмний олимпын эрх олгох тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөв.
Тэгвэл эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртжээ. Энэ нь Монголын баг тамирчдын хамгийн өндөр амжилт болсон байна. Тэрбээр Малайз, Кувейт, Эмират, Тайвань, Иран, Йордан, Австралийн тамирчдыг буулган авсан авч Сингапурын сэлэмчин Абдул Рахманд ялагджээ.
Сингапурын тамирчин шигшээ тулаанд Энэтхэгийн тамирчныг ялснаар алтан медаль хүртэж, “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхээ авсан байна.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.