УЛС ТӨРУлс төрийн мэдээ

07.00 цагт эхэлсэн Засгийн газрын хуралдаанаар 33 асуудал хэлэлцэж байна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Засгийн газрын өнөөдрийн /2024.05.01/ ээлжит хуралдаан өглөөний 07.00 цагт эхэлжээ.

Хуралдаанаар:

• "Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл

• "Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл шалгаруулах журам" "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"

• Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах хуралдааны дүнгийн талаар

• "Багшийн гурван тулгуурт бодлого, цогц арга хэмжээ батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл

• Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн хуралдааны эхэнд, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталжээ. Ингэснээр стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг “Хуримтлалын сан”-д төвлөрч, эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж 10,000 айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байгааг дуулгалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-01 10:43

Үхсэн ацных нь 3 тулгуурт бодлого вэ ?...Жонхуугийн засгийн газрыг огцруулъя аа

Холбоотой мэдээ

Back to top button