УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Дампуурсан" Лайсмед систем дэд сайд С.Энхболдтой холбоотой юу

Эм, оношлуур, түүхий эдийг манай улс “Лайсмед” гэх нэгдсэн системд бүртгэдэг. Эл системийг 2017 онд ашиглалтад оруулж байжээ. ЭМЯ, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилсэн байна.

Гэвч өнөөдөр тус систем салбарынхаа чихийг халууцуулж, хариуцсан эзнийг нь хайх эрэлд гарахад хүргэв. Тодруулбал, эмийн үнэ, чанарын асуудлаарх нээлттэй сонсголын үеэр түр хорооны хянан шалгагч, шинжээч нар хариуцагчийг нь олоогүй тухайгаа дуулгаж байв.

Шинжээч "МУ-д эм, оношлуур эмийн түүхий эдийн мэдээллийг бүртгэдэг "Лайсмед" систем 100 хувь аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна. Тус системийн хөгжүүлэлтэд оролцож байсан өөр компанийн ажилтан системийн админ эрхийг эзэмшдэг. Энэ нь бүх төрлийн мэдээллийг өөрчлөх, устгах эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна" гэлээ.

Тэгвэл энэ системийн талаар өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал хөндлөө.

Тэрбээр, "Лайсмед" компанийг хэн хамгаалаад байдаг юм. Энэ дампуурчихсан газрыг чинь дахиж сэргээж чадахгүй. Энэ системийг хуулийн байгууллага нь шалгаж байгаа" хэмээжээ.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Лайсмед" компани ЭМЯ-нд өмчлөгдөж байгаа эмийн жагсаалтын систем. Гэтэл энэ системд ямар ч хамгаалалт алга. Эрүүл мэндийн сайд байсан С.Энхболд "Бид тендер авсан ААН-ээс болоод 10 сая ам.доллараа хураалгачихлаа" гээд хээв нэг яриад сууж байна" хэмээсэн аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
5 сар 2, 2024 17:01

2019 онд Энхболд гэдэг хүн сайдын сураг ч үгүй байсан бус уу?

Зочин
Зочин
5 сар 2, 2024 17:48

ЭНЭ НЭГ ДОНГИО НӨХӨРТ ИХ УЧИР БАЙГАА ГЭЖ БОДНОМ ГАНЦ ХУДАГТ ХИЙ

Иргэн
Иргэн
5 сар 2, 2024 20:50

Учр�##� дээр сайн байсан гэдэг ш�##�тгаанаар Энхболдыг ЭМЯ-ны сайд болгосон гэжугаа. Оюун-Эрдэнийг сайн долоосон нөхөр дөө.

Зочин
Зочин
5 сар 2, 2024 23:38

Ene xulgaich chuxal xuiten tsaraitai tenegdeee,,, z##ldgui yum bxdaaa

Зочин
Зочин
5 сар 3, 2024 23:28

Ичих булчирхайгүй өлөн

Солиор
Солиор
5 сар 23, 2024 13:53

Хамгийн муу сайд байсан
Хөлс нь гоожсон с�##�га баысан
Новшнуудын мөнгө идэх аргын зө�##�өн боол

Холбоотой мэдээ

Back to top button