Нийгэм мэдээ

Иргэд: Мэдээ мэдээлэлд хэрсүү, ухаалгаар хандаж, төлбөртэй контентыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр |2024.05.03|-ийг тохиолдуулан иргэдээс хэвлэлийн байгууллагуудын нийтэлж буй мэдээ, мэдээлэлд хэр зэрэг итгэл үнэмшилтэй ханддаг талаарх байр суурийг нь сонслоо.

Ингэхдээ иргэдээс дараах гурван асуултыг асуулаа. Асуултад өөрийн байр сууриа илэрхийлсэн иргэдийн дийлэнх хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагаас бэлтгэж буй нийтлэлд итгэдэггүй гэж хариулав. Харин цөөн тооны хэрсүү уншигчид мэдээ мэдээллийг нягт, баталгаатай хэвлэлийн байгууллагаас мэдээлэл уншдаг талаараа дурдлаа.

-Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагаас нийтэлж буй мэдээлэлд итгэдэг үү?

Энэ асуултад өөрийн байр сууриа илэрхийлсэн арван хүний дөрөв нь хэвлэл мэдээллийн байгууллагад итгэдэггүй гэсэн хариулт өгч байна.

Иргэдийн хариултуудаас онцолбол.

-Мэдээллийн агентлагууд итгэл үнэмшил төрүүлэхүйц сурвалжилга болон мэдээлэл бэлтгэсэн байвал сонирхон уншдаг. Зарим сэтгүүлч нар бэлтгэж буй материалдаа өөрийн үзэл бодлоо хэт тулгасан байх нь анзаарагддаг. Мэдээ мэдээлэлд хувь сэтгүүлчийн үзэл бодол давамгайлсан байвал итгэхгүй гэхээсээ илүү хүлээн зөвшөөрч чаддаггүй. Харин одоо цагт өрнөж байгаа цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, мэдээ мэдээлэл бэлтгэсэн байвал уншаад, өөрт хэрэгтэй мэдээллээ авчихдаг.

-Иргэн Н.Булгантамир


-Цахим орчноос мэдээ мэдээлэл авахдаа эх сурвалжтай эсэх, үнэн баталгаатай юу гэдэг дээр  анхаарлаа хандуулдаг. Сошиал орчинд чанаргүй мэдээ бэлтгэдэг сайтууд нэгнээсээ түрүүлж мэдээ бэлтгэх гээд уралдаад байдаг юм шиг санагддаг. Тиймээс үнэн баталгаатай мэдээлэл нийтэлдэг цөөн тооны хэдэн сайтаас мэдээлэл авч, хэрсүү хандахыг хичээдэг.

-Иргэн Б.Батбилгүүн


-Монголын сэтгүүлчдийг намын хамааралтай гэж боддог. Тиймээс бэлтгэж байгаа мэдээ мэдээлэл нь намын захиалга юм шиг санагддаг. Аль нэг намыг дөвийлгөн, нөгөөг нь харлуулдаг жишиг манайд тогтсон харагддаг. Ийм болохоор одоогоор монголын хэвлэлийн салбарт итгэдэггүй.

-Иргэн Ч.Оюунчимэг

-Хэвлэл мэдээллийн байгууллагыг сонгуулиар ямар арга барилаар ажиллаасай гэж боддог вэ?

Дээрх асуултад дийлэнх иргэд сэтгүүлзүйн салбарын ёс зүйтэй, хариуцлагатай байдлыг шаардаж байлаа. Ард иргэдийнхээ нүд, чих болсон үнэн бодит мэдээ мэдээллийг түгээдэг хэвлэлийн салбар байгаасай хэмээн онцолж байна.

Иргэдийн хариултуудаас онцолбол.

-Сонгуулийн өдрүүдэд томчуудад таалагдахад биш иргэддээ үнэн бодит мэдээллийг түгээгээсэй гэж бодож байна. Сонгууль өгөх өдөр санал тоолох явц болон бүтэн өдөржин үнэнийг иргэдэд түгээж ажиллаасай. Сонгуулийн санал тоолох явц болон иргэд сонгууль өгч байгаа талаар мэдээлэл хүргээсэй гэж боддог.

-Иргэн Т.Эрдэнэ


-Сонгууль болгоноор санал хураалтын машин хардалт дагуулдаг. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарынхныг энэ машины ерөнхий технологи болон мэдээллийн өгөгдлийн талаар судалж, ард иргэддээ мэдээлэл хүргээсэй гэж боддог.

-Иргэн Н.Булгантамир


-Хэвлэлийн байгууллагууд иргэдийн нүд,чих учраас сонгуулийн үеэр үнэн, ил тод, шуурхай ажиллаасай гэж хүсэж байна.

-Иргэн Б.Батбилгүүн

-Та төлбөртэй контентыг юу гэж боддог вэ?

Байр сууриа илэрхийлсэн иргэдийн тал хувь нь төлбөртэй мэдээ мэдээлэл, контентыг байх ёсны зүйл хэмээн хүлээж авдгаа илэрхийлсэн бол үлдсэн хувь нь харлуулдаг талаараа хуваалцлаа.

Иргэдийн хариултаас онцолбол

-Бид өдөр тутамдаа реклам болон рийл бичлэгүүдээрээ дамжуулан төлбөртэй зар сурталчилгаа үздэг. Бүх зүйл цахимжиж байгаа энэ үед төлбөртэй контентоор дамжуулан албан байгууллагууд нэмэлт орлого олдог. Тиймээс төлбөртэй мэдээ мэдээллийг хүлээн зөвшөөрдөг. Харин бусад хүмүүс төлбөртэй мэдээлэл болон контентыг харлуулалгүйгээр ойлгодог байгаасай гэж хүсдэг.

-Иргэн Б.Ану


-Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор нэр дэвшигчид болон гишүүдийн өмнөх жилүүдэд хийсэн ажлын төлөвлөгөө нэртэй төлбөртэй мэдээллүүд их цацагддаг. Хэрвээ бид хэрсүү байж чадвал эдгээр мэдээллээс үнэн худлыг нь ялгаж, салгаж чадна. Дөрвөн жилийн турш хийсэн бүтээсэнтэй хүн төлбөртэй мэдээлэл бэлтгэж, цаг алдахгүй. Харин ч хийсэн бүтээсэн нь түмний нүдэнд ил байх байсан шүү дээ. Тэгэхээр огт юм хийдэггүй хүмүүс гэнэт гарч ирээд төлбөртэйгөөр мэдээлэл цацаж байгаад битгий автаарай гэж уриалмаар байна.

-Иргэн Б.Батбилгүүн


-Хэвлэл болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан ямар нэгэн төрлийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах боломжтой байдаг. Ийм учраас төлбөртэй мэдээ мэдээллийг хоёр талын ашигтай наймаа гэж хардаг. Тийм учраас огт харлуулдаггүй.

-Иргэн Н.Мөнхцацрал

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-03 10:20

Баярын мэндээ

Зочин
Зочин
2024-05-03 10:21

Eguuur hersvvv shvvv

Зочин
Зочин
2024-05-03 10:21

Bayariiin mend hurgey eguuuriiin hamt oldooo

Зочин
Зочин
2024-05-03 10:22

Tiiim shvvv goy aguulga bn

Зочин
Зочин
2024-05-03 10:23

Үнэгүй пм гэж юу байхав тэр тусмаа үнэ уэнэгүй зүйл бүр ч байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button