Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин: Франц, БНХАУ-ын харилцаа бол олон улсад үлгэр жишээ болсон хамтын ажиллагаа

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин сүүлийн таван жилд анхны удаа Европт айлчилж буй. Тэрбээр Франц, Унгар, Серби улсад төрийн айлчлал хийх юм.

Ши Жиньпин ням гарагт /2024.05.05/ Парист газардаж, түүнийг Францын Ерөнхий сайд Габриел Аттал хүлээн авсан байна.

Тэрбээр тус улсад газардах үедээ “БНХАУ, Францын харилцаа нь нийгмийн өөр тогтолцоотой улсууд харилцан ашигтай хамтран ажиллаж, энх тайвнаар зэрэгцэн оршиж болдгийг олон улсад харуулсан үлгэр жишээ харилцаа” хэмээжээ.

Мөн Ши Жиньпин өөрийн бичсэн нийтлэлээ Францын “Le Figaro” сонинд нийтлүүлсэн юм.

Тэрбээр бичвэртээ “БНХАУ гадаадад нээлттэй болохын зэрэгцээ Хятад компаниудыг дэлхийн хэмжээнд гарахыг дэмжиж буй. Франц ногоон технологид суурилсан аж үйлдвэржилтийг хөгжүүлж байгаа бол БНХАУ нь шинэ, чанарын хувьд бүтээмжтэй ажиллах хүчний хөгжүүлэлтийг хурдасгаж байгаа” хэмээжээ.

Ши Жиньпин өнөөдөр /2024.05.06/ Францын Ерөнхийлөгч Эммауэль Макрон, Европын комиссын дарга Урсула фон дер Лейентэй уулзах юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button