Энтертайнмент

Met Gala-2024: Улаан хивсний ёслолын онцлох дүр төрх

Тавдугаар сарын эхний даваа гарагт Мет Гала тоглолт эргэн ирж,  Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейд болж байна. Загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох “Мет Гала” нь Нью Йорк хотод байрлах Метрополитан урлагийн музейн хувцасны институтэд зориулсан хандивын арга хэмжээ юм.

Энэ жилийн Met Gala арга хэмжээний улаан хивсний ёслолд Jenifer Lopez, Shakira тэргүүтэй Ariena Grande, Zendaya, Bad Bunny, Jennie, Cynthia Erivo, Elizabeth Debicki, Janelle Monáe, Jeremy Strong, Michelle Williams бас Serena Williams зэрэг алдартнууд хуран чуулжээ.

Жил бүр хувцас загварын үзэсгэлэнгийн нээлтээ ийнхүү Мет Гала арга хэмжээгээр эхэлдэг уламжлалтай. Анх 1948 онд алдартай загварын нийтлэлч Элеанор Ламберт тус арга хэмжээг үүсгэн байгуулсан ба 1995 оноос хойш одоог хүртэл Vogue сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур хариуцан зохион байгуулж байгаа юм.

Өдгөө Мет Гала нь Нью Йорк хотын хамгийн том хандивын үйл ажиллагаанд тооцогддог ба “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр нийт 175 сая гаруй долларын хандив цуглуулж чаджээ. Ерөнхийдөө арга хэмжээнд ирсэн зочид шинэхэн нээгдсэн үзэсгэлэнг үзэж сонирхон дараа нь тэдэнд тусгайлан бэлдсэн оройн зоогийг барьж дэлхийн алдартай дуучид, уран бүтээлчдийн үзүүлбэрийг үздэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button