МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа өнөөдөр хийнэ

МУГТ Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын ес дэх тулаан өнгөрсөн гуравдугаар сард болсон. Тодруулбал, мэргэжлийн бокст найм дараалан ялалт байгуулаад байсан түүний хувьд ес дэх тулаанаа Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоротой хийсэн.
Уг тулаанд Э.Цэндбаатар ялалт байгуулж, мэргэжлийн боксын ес дэх ялалтаа байгуулаад буй. Ингэснээр түүний хувьд нэг ч ялагдалгүй яваа амжилтаа бататгасан.
Тэгвэл түүний мэргэжлийн боксын 10 дахь тулаан өнөөдөр буюу тавдугаар сарын 08-нд Флоридад болохоор товлогджээ. Тэрбээр “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аваргын тэмцээнд тулалдах юм байна. Хэрэв дахин ялалт байгуулж чадвал топ 10-д эрэмбэлэгдэж эхлэх аж.
МУГТ Э.Цэндбаатар энэ тухайгаа, “Миний хувьд бэлтгэл форм маш сайн байгаа. Аварга болно гэдэг зорилго л урдаа тавьсан, ялна” гэж өөрийн нүүр номоороо дамжуулан илэрхийлж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсэе