СПОРТ

Бөхийн холбоо допингийн зөрчлүүдийн талаар нээлттэй уулзалт зарлалаа

Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчлүүдийн талаар зохион байгуулах нээлттэй уулзалтыг өнөөдөр зохион байгуулна.

Тус холбооноос уг уулзалтад оролцох урилгыг Спортын арбитр ТББ, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад хүргүүлжээ. Түүнчлэн уулзалтад МҮБХ-ны тэргүүлэгчид, ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд оролцох бөгөөд бөхийн багш дасгалжуулагчид, бөхчүүд хүрэлцэн ирж оролцоход нээлттэй гэв.

Допинг хэрэглэсэн ч арбитын шүүхэд хандаж, улмаар ялагдсан М.Бадарч, допинг хэрэглэсэн нь баталгаажсан ч бөхийн өргөөнд зодоглосон аймгийн арслан Б.Өсөхбаяр, бөхчүүдийг үнэнч шударга байх, допингоос зайлсхийхийг цахим сүлжээнд уриалж эхэлсэн О.Хангай гээд сэргээшийн асуудал үндэсний бөхийнхний хувьд заримд нь асуудал, заримд нь аархал болоод байгаа билээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-08 12:48

Допин хэргэлчихээд тэр нь илрэхлээр мэлздэгээ больчих хэрэгтэй.МҮБХ хууль журмынхаа дагуу цолыг нь хураагаад дараагийн арга хэмжээгээ авдаг журам тогтоох хэрэгтэй.Бадарчийн хувьд ОУын арбитрын шүүхийн шийдвэр гарчихаад байхад хэнтэй ч марг�##�даад нэмэргүй.Оюунболд ч мөн нэгэн адил
Өв соёлоо цэврээр нь авч үлдэж хойч үедээ өвлүүлэе.

Зочин
Зочин
2024-05-08 14:37

Допинго хэрэглэчихээд өөрөө хүлээн зөвшөөрсөн бөхийн т�##�аар яагаад ярихгүй байна

Холбоотой мэдээ

Back to top button