СПОРТ

Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ

“Парис-2024” наадмын чөлөөт бөхийн эрх олгох сүүлчийн тэмцээн өнөөдөр /2024.05.09/ Туркийн Истанбул хотод Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ.

Эхний өдөр манай улсаас сонгомол бөхөөр 60 кг-д олон улсын хэмжээний мастер Б. Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Б.Бадамдорж нар өрсөлдөнө. Б.Мөнх-Эрдэнийн эхний өрсөлдөгч нь Сьерра-Леонын Бундука бол Украйны Козлиук юм. Тэгвэл маргааш эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Хулан Шри Ланкийн Нетми Порутотагетай, 57 кг-д Б.Хонгорзул Оросын Ольга Хорошавцеватай, 76 кг-д Э.Даваанасан Египетийн Самар Хамзатай барилдах сугалаа таарчээ.

Харин эрэгтэйчүүдээс 57 кг-д З.Занабазар Испанийн Леван Метревелитай, 65 кг-д Т.Тулга Бахрейны Алибеговтой, 74 кг-д О.Сүлдхүү Бельгийн Ибрагим Велиевтай, 97 кг-д Г.Ганхуяг Солонгосын Сё Жү Хвантай барилдахаар болжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button