Сурвалжилга: ₮15 сая хүртэлх хямдрал зарласан Geely брэндийн автомашинуудтай танилц
“Таван Богд Моторс” ХХК-иас Geely брэндийн автомашинууддаа 6-15 сая төгрөгийн хямдрал зарлаад байна.
Сүүлийн жилүүдэд БНХАУ автомашин үйлдвэрлэлийн зах зээлд томоохон байр суурь эзлэх болов. Хэд хэдэн брэнд хэдийнэ бий болжээ. Тэдний нэг нь Geely.
“Таван Богд Моторс”-ын хувьд 2022 оноос хойш Geely брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар 900 орчим Geely-г борлуулжээ.
Хэрэглэгчдийн дунд “Хятад машин сайн уу, найдвартай юу?”, “Давуу тал нь яг юу юм бэ?” гэсэн асуулт тавигддаг. Тэгвэл, Geely брэндийн цоо шинэ Coolray болон Monjaro загвартай танилцах, ташрамд нь “Таван Богд Моторс”-ын онцгой хямдралын талаар мэдээлэл авахаар сурвалжилаа.
Биднийг “Таван Богд Моторс” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Ц.Амартүвшин хөтөчлөв.
Ц.Амартүвшин юун түрүүнд “Одоогийн байдлаар бид Geely брэндийн таван загварын автомашиныг худалдаалж байна. Нэг седан, дөрвөн SUV загвар бий. Удахгүй нэмэлтээр шинэ загвар оруулж ирэхээр бэлтгэж буй. Энэ жилдээ 2-3 шинэ загвар нэмэгдэнэ” гэж онцоллоо.
-Geely бусад хятад машинуудаас юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Мэдээж сүүлийн үед БНХАУ-ын автомашин үйлдвэрлэл хүчирхэгжиж байна. Маш хурдацтай өсөн дэвжиж, дэлхийн анхаарлыг татаж эхэллээ. Харин хүмүүст, япон ч юм уу, унаж дадсан бусад төрлийн машинуудаас юугаараа сайн, эсвэл муу вэ гэдэг асуулт бий.
Geely брэнд бол маш урт хугацааны судалгаанд үндэслэн хийгддэгээрээ онцлог. Мөн Volvo брэндтэй хамтарч ажилладаг. Иймд ирээдүйд үнэ цэн нь улам нэмэгдэнэ гэж хардаг. Судалгааны дүнд, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгддэгээрээ онцлог.
Volvo брэнд өөрөө аюулгүй байдлын технологиор дэлхийд тэргүүлдэг л дээ. Geely-гийн үндсэн, суурь технологийн бүтэц нь Volvo-той хамтарч хийгдсэн байдаг. Geely нь Volvo брэндийг албан ёсоор эзэмшиж байгаа. Мөн Volvo-гоос гадна Proton Holdings, Lotus Cars Limited зэрэг 10 гаруй энэ төрлийн компанийг эзэмшдэг онцлогтой.
Орчин үеийн дэвшилтэт бүх технологи Geely-гийн загваруудад шингэдэг. Мөн аюулгүй байдал талдаа тэргүүлнэ. Түүнчлэн, загвар дизайны шийдэл толгой цохино.
-Харин “Таван Богд Моторс” ямар давуу талыг хэрэглэгчдэд санал болгож байна вэ?
-Бид зургаан жил, 150 мянган км-ын баталгаат хугацааг олгож байгаа. Энэ нь Монголын автомашины зах зээл дэх хамгийн урт баталгаат хугацаа юм.
Дээр нь, засвар үйлчилгээг 2005 оноос хойш Volkswagen брэнд дээр ажилласан хамт маань үзүүлж байгаа. 19 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 1000 орчим нэр төрлийн, 30,000 гаруй сэлбэг хэрэгслийг бэлэн байлгаж, засвар үйлчилгээ үзүүлдэг.
Сэлбэгийн хувьд япон машиныхтай ойролцоо үнтэй, бүгд шахуу бэлэн байдаг онцлогтой.
Худалдан авагчид маань туршилтын жолоодлого хийж үзэх хэрэгтэй. Зүгээр л засмалаар биш, хүнд хэцүү, өөрийн хүссэн ямар ч зам дээр унаж болно. Мөн заавал манай Showroom-д ирэх шаардлагагүй. Цаг зав тань амжихгүй бол биднийг хүссэн газраа дуудаж болно.
Мөн манай 19-р хороолол дахь төв салбараас гадна:
- Galleria Ulaanbaatar
- Horse Motors салбарын Showroom-ээр үйлчлүүлэх боломжтой.
-Шинэхэн зарласан хямдралаа танилцуулахгүй юу?
-Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан, таван төрлийн цоо шинэ Geely автомашиндаа хамгийн том хямдрал зарлаж байна.
Энэхүү хямдралын хүрээнд: Загвараас шалтгаалан 6-15 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн дээр дурдсанчлан зургаан жил, 150 мянган км-ын баталгаат хугацаа олгоно.
Таны автомашин таныг хүлээж байна.
Хямдрал ба загварын мэдээлэл:
Monjaro
- Үндсэн үнэ 133-135 сая
- Хөнгөлөлттэй үнэ 118-124 сая
(он, өнгөний сонголтоос хамаарна)
Azkarra
- Үндсэн үнэ 94 сая
- Хөнгөлөлттэй үнэ 85 сая
Tugella
- Үндсэн үнэ 122 сая
- Хөнгөлөлттэй үнэ 112 сая төг
Coolray
- Үндсэн үнэ 85-88 сая
- Хөнгөлөлттэй үнэ 79-81 сая
(өнгөний сонголтоос хамаарна)
Emgrand
- Үндсэн үнэ 65 сая төг
- Хөнгөлөлттэй үнэ 59 сая төг
Цаашлаад “Таван Богд Моторс” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Ц.Амартүвшингийн хамт Coolray болон Monjaro загварын онцлог, давуу талтай танилцлаа.
Geely – Coolray
2023 оны шинэ загвар. Бусдаас илүү загварлаг. Үзмэн ягаан-хамеолеон өнгийн загвар нь онцлог.
Өмнөх загвараас гэрэл, нүүрний хэсэг өөрчлөгдөн сайжирч, 360 хэмийн камер нь 540 болж дэвшсэн.
Автоматаар зогсоолд байршуулах систем нь бусад машин шиг заавал шугам дагадаггүй. Өөрөө зогсож, бас зогсоолоос гарч чаддаг.
Багаажны хаалга автомат болсон. Мотор амраагч, гар утасны утасгүй цэнэглэгч гэх мэт олон ухаалаг функц нэмэгдсэн.
Салон өнгөлөг, маш загварлаг. Аяга тавих хэсэг ч хэмжээг нь өөрөө тохируулж болохуйцаар хийгджээ.
Гадаад харагдах байдлын хувьд ч өөрчлөгдсөн.
Жолоодлогын зургаан горимтой.
Geely - Monjaro
Африкийн ноён оргил килиманжаро уулын нэрээс үүдэлтэй.
Хамгийн өндөр, олон тоноглолтой загвар. Үзэмж гоёмсог, онцгой буюу маргад ногоон өнгөний сонголттой.
Дотоод орчин нь ямар ч том машинаас дутахааргүй саруулхан.
1 м урт дэлгэцтэй. Дэлгэц нь хоёр тусдаа функцийг зэрэг ажиллуулдаг. Жишээлбэл, нэг хэсэгт нь GPS, нөгөө хэсэгт нь хүүхдийн тоглоом ажиллах боломжтой.
Мөн 540 хэмийн камертай, автоматаар зогсоолд байршдаг, дөрвөн дугуйнд хөтлөгчтэй, турбо хөдөлгүүртэй.
Эрсдэлтэй нөхцөлд урдаа ч, ардаа ч автоматаар тоормоз барьдаг системтэй. Автомат жолоодлогын горим сайтар ажиллана. Мөн холын замд явбал хянах самбарт “Амарна уу, кофе уугаарай” гэсэн зураг гарч ирдэг.
Мөн жолоодлогын зургаан горимтой.
“Таван Богд Моторс” ХХК-ийн салбарууд, тэдгээрийн байршил:
Хаяг 1: ХУД, 19-р хороолол, Таван Богд Группийн төв байр
Хаяг 2: СБД, Сүхбаатарын талбайн зүүн талд, Улаанбаатар Галлерэй төв.
Хаяг 3: HORSE MOTORS. ХУД, 5-р хороо, наадамчдын гудамж, /хуучинаар/ Яармагийн 3-р буудал
ВИДЕО:
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тасарчихсан амьтан байна шдээ
Дараачийн хөлөг минь заав�##� чи байх болно.
Техник технологи хөгжинөөө гэж энэ дээ
Hamt olond ajliiin amjilt husey
Шун�##� тачаа�##��##� хөдөлгөсөн сайхан амьтансбайна шүү яая чамайг дээ
Hooooh
Very nice
Ямар гоё юмбэ
Сайхан хөлөг байна. Сайхан ч ярилцлага болж
Shiiidseeeeen minii moroodol bolson
Вааааав харааа булааахгүй байхийн аргагүй юмаа
Супер2
Сайн давхив�##� ниснэ2
Хямдраагүй харин ч их үнээ нэмсэн бна. Худлаа шаахаа болих хэрэгтэй таванбогд
Манай орон 100 -50 жилээр хоцорч хөгжиж байхад энэ замдээр удахгүй дүүрэн хог бно. Хятад машинууд
OWOO DAMLADAG BAIJEE
ХАРСАН ХҮН АВБАА,,,,АВСАН ХҮН ХАЯБАААА
Америк болон барууны орнууд огт тоодоггүй хятад хог гээд авдаггүйг мэддэгүйм үү 5 богдоо. Манай энэ новшийн зам дээр жил явахгүй тараад уначина хөөе. Тэгээд юун үнэтэйм бэ. 40 сая аас хэтрэхгүй л байх ёстой дэндүү үнэтэй бн бид өөрсдөө тоож унадаггүй гэж хятад /өвөрлөгч/ найз маань хэлээд бн хөөе 5 богдчин луйварчингуудааа
Тараа нэг өвөл таниулна хужаа машин
Үнэ нь бүр 20 с 30 саяаар нэмэгдлэж.
Хятадын машин үйлдвэрлэгчдээс олон компани дампуурна. Цаашдаа тэсэж үлдэх үү гэдэг чух�##�, үнэ нь жил бүр хямдарна