СПОРТ

"Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд Б.Мөнх-Эрдэнэ дагах барилдаан хийнэ

Чөлөөт бөх болон сонгомол бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө Туркийн Истанбул хотноо үргэлжилж байна. Энэ тэмцээнд сонгомол бөхийн төрлөөр Монголын хоёр тамирчин зодоглож байна.

Тодруулбал, 60 кг-ын жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Балтмөнхийн Бадамдорж нар барилдав.

Б.Мөнх-Эрдэнийн хувьд, өнгөрсөн сард явагдсан олимпын эрхийн тэмцээнд чөлөөт бөхийн төрлөөр зодоглож, зорилгодоо хүрэхээс ганцхан давааны наана ялагдсан билээ. 

Тэрбээр сонгомол бөхийн төрлөөрх олимпын эрхийн эхний барилдаандаа Сьерра-Леоны бөх Ибрахим Бундукаг барилдаан эхлээд удалгүй оноогоор цэвэр хожсон. Улмаар шигшээ 16-гийн шатнаа 2024 оны Европын АШТ-ий хүрэл медальт Садык Лалаевтэй учраа таарч, барилдсан ч торгуулийн барилдаанд Оросын бөх илүүрхэн ялав.

Гэвч Лалаевийн хувьд цааш нэвтхэн барилдсаар финалд шалгарсан тул Б.Мөнх-Эрдэнэ, 2023 оны ДАШТ болон Европын АШТ-ий хүрэл медальт Орос гаралтай Сербийн бөх Георгий Тибировтой дагах барилдаан хийхээр боллоо. Тэдний хэн ялсныг хүрэл медалийн төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын Ким Даён хүлээж байна. Улмаар хүрэл медаль хүртсэн хоёр тамирчин олимпын эрхийн төлөө халз барилдах юм.

Харин Б.Бадамдорж эхний тойргийн барилдаанд Украины бөх Козлиукт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button