Нийгэм мэдээТанд хэрэгтэй
Ахмадын хөдөлмөр зуслан нээгдэж, тав хоног байрлан ногоо тарихад суралцаж байна

Ахмадын хөдөлмөр зуслангийн үйл ажиллагааг эхлүүллээ. Тодруулбал, Шувуун фабрикт байрлах өвлийн хүлэмжийн агропаркийн дэргэдэх төвд ургамал, ногоо тарих практик сургалтад хамруулах ахмадын хөдөлмөр зуслан ажиллаж байна.
Зуслан нь нэг ээлжиндээ 8 хүн авах бөгөөд тав хоногийн хугацаатай байрлаж сурна. Мөн төв нь амьдрах байр болон сургалт, чөлөөт цагийн танхим, гал тогоо тусдаа, халуун хүйтэн ус, боловсон 00, душтэй бөгөөд өдрийн гурван хоолтой.
Тав хоногийн 50 мянган төгрөгийн төлбөрөөр ногоо тарихад суралцаж сертификат олгохын зэрэгцээ энэ зун 100 м.кв талбайг үнэгүй ашиглуулж ногоо тариулна гэв.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bolj bn.
Ямар гоё юм бэ утас бнуу