Нийгэм мэдээСПОРТ

"Улсын арслан цолны хүндэтгэл"-ийн барилдаанд О.Хангай түрүүлж, 33 дахь түрүүгээ хүртлээ

"Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит "Улсын арслан цолны хүндэтгэл" улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр /2024.05.11/ боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.

“Арвайн үндэс” ХХК-иас “Улсын цолд ойрхон” бөхийн шагналыг аймгийн арслан Э.Мөнхжаргалд гардуулсан бол 1932 оны улсын баяр наадмын түрүү бөх, улсын арслан “Молиго бүргэд” хэмээх П.Бат-Очирын нэрэмжит шагналыг түүний зээ хүү улсын начин А.Алтанхуяг аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт гардууллаа.

Харин улсын аварга Оргихын Хангай энэ удаагийн барилдаанд түрүүлснээр 33 дахь түрүүгээ хүртээд байна.

Маргааш буюу тавдугаар сарын 12-нд 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан МБӨ-нд болно.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-12 11:43

33 түрүүтэй гэнэ ээ, чанаргүй л түрүүнүүд байна даа, 33 түрүүтэй хүн чинь үгүйдээ наадмын 2-3 түрүүтэй баймаар, за�##�ны л бөх юм даа

Иргэн
Иргэн
2024-05-12 12:59

Их л удаан барилдаад бгаа харагддаг. Хэдэн бөхийн барилдаанд хэд давчаад 33 н түрүү болчвоо. Хүнийг хэт хөөрөгдөөд буруу зам руу з�##�даг муу зуршил бгаа шүү . Гэхдээ хүн нь ухаантай бол хэмжээнээсээ х�##�ьж х�##�ьтрахгүй биз . Бөхчүүд дээл хувцасны өнгөө сн судлах хэрэгтэйм да . З�##�уу хүнийг торгон дээл их л овортой ааг омгоо багтааж ядцан харагдуулдаг . Онцгой схан юмыг онцлогтой бж эдэлбэл зохидог бга.

Холбоотой мэдээ

Back to top button