СПОРТ

Аймгийн арслан Ц.Адъяаг барилдахыг хориглож, сумын заан А.Амархүүг үзэгчдээс уучлал гуйхыг даалгалаа

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адъяа, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүү нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэв. Үүнд:

  • Ц.Адъяа нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа амлалт, хүсэлт гаргасныг харгалзан үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.4-т заасны дагуу “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”, мөн зүйлийн 7.1.5-д заасны дагуу 2024 оны 7-р сарын 06 хүртэл хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.
  • А.Амархүү нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа амлалт, хүсэлт гаргасныг харгалзан үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.1-т заасны дагуу “Дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг сануулах” шийтгэлийг оногдуулж, мөн зүйлийн 7.1.4-т заасны дагуу “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”-аар тогтоов.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БУХ БОЛООГҮЙ БАЙЖ БУХЫН ЯВДАЛААР ЯВНА АА ГЭЖ ТААХАЛЗСАН ТЭНЭГҮҮДЭЭР ЯАДАГ ЮМ БЭ МУУСАЙН БӨХ ГЭЖ БӨХӨНЦӨРҮҮД ИЙН ХЭЛ АМ ХЭРҮҮЛ НЬ ЯАСАН ДУУСДАГГҮЙ ХОГИЙН ЧАВГАНЗНУУД ВЭ

Иргэн ИргэнИргэниргэнИргэнИргэн
Иргэн ИргэнИргэниргэнИргэнИргэн

Шийтгэл бага бна ухамсарлах хулгаачууд биш барилдах эрхийн хас ингэж өөгшүүлж болохгүй

Зочин
Зочин

Зодог шуудаг өмсөхөөрөө бөх болдог ч юм биш энд тэндэхийн бөхөнцөрүүд монгол бөхийг гутаах юм даа

Back to top button