Нийгэм ярилцлага

Хангайн бүсэд дэвшихээр горилж, авто осолд өртсөн талийгаач Б.Жавзандулам гэж хэн бэ

Тавдугаар сарын 11-ний орой хуульч Б.Жавзанханд нас барсан. Тэрбээр хангайн бүсийн иргэдтэй уулзахаар Булган аймагт явж байхдаа ийн авто осолд өртжээ.

Түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байсан гэх мэдээлэл цахим сүлжээнд анхаарал татсан юм.

Одоогоор талийгаач Б.Жавзанханд нэр дэвших хүсэлтийг намдаа өгсөн эсэх тодорхойгүй. Гэхдээ тэрээр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байв.

Мөн 1996-2000 оны парламентад гишүүнээр ажилласан Д.Бохьшаргын охин юм.

Б.Жавзанханд хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Мөн ажилласан намтруудын хувьд, Олон улсын стандарт, хууль эрх зүйн орчны шинжилгээ, судалгаа түүнд тулгуурласан норм, норматив, хууль эрх зүйн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байв. Мөн хүний эрх, эрх чөлөөний илтгэлийн зөвлөх, эвлэрүүлэн зуучлал дахь гэр бүлийн сэтгэл зүйч байлаа.

Харин ослын шалтгаан нөхцөлийн талаар ТЦА албан мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Админ-Бичээч
Админ-Бичээч
2024-05-13 11:33

Б.Жавзандулам юм уу Б.Жавзанханд юм уу? Бичиж байгаагаа эргээд нэг харчихдаг болоосой энэ бичээч.

Зочин 132..
Зочин 132..
2024-05-13 17:23

Хоёр нэртэй байхгүй юу

Zochin
Zochin
2024-05-17 01:43

Zawaan

Холбоотой мэдээ

Back to top button