Top StoriesУЛС ТӨР

Намын дарга нарын жин Х.Баттулга, М.Энхболд, С.Баярцогт, С.Батболд нарыг давах уу

Ердөө долоо хоногийн дараа /2020.05.20/ 78 мандатын эзэд тодорч, томсгосон тойрогт өрсөлдөгчдөө улс төрийн намууд зарлана. Тэд яг хэн хэн байх бол, ямар дэслэлээр хэрхэн оноолтууд таарч өрсөлдөх бол.

АН-д, МАН-д ч шуудхан намын дарга нар нь мандат олгох нэрсээ өөрсдөө зарлачихдаг хуучин цагийн эрх мэдлийн далайцыг энэ удаагийн сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нар эдэлж чадах уу. Тэд жишээ нь, нийтийн хүсэлд нийцэхгүй байгаа дүрүүдээ, эсвэл өөрийнхөө хүчрэхгүй буй эрхмүүдийг дэвшүүлж, дотоод буулт хийх үү? Ийм асуултууд үүсэж байна.

Кэйс сөхье. М.Энхболд МАН-ын даргаар ажиллаж байхдаа 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 мандатын эздийг индэр дээрээс шуудхан уншчихаж байв. Заалнаас зангараг зааж, У.Хүрэлсүх өөрийн мандатаа Д.Гантулгад шилжүүлж, басчиг хэлэхээ хэлдэг зантай Т.Аюурсайхан өөрийгөө нэр дэвшүүлснээр олонхын дэмжлэг авч байв. Бусдаар огт хөдөлгөөнгүй, М.Энхболдын таалсан 74 нэр намын бага хурлаараа баталгаажиж байлаа. Босоо удирдлага гэж чухамдаа энэ юм. 

АН дотроо хүчтэй фракцуудтай, угшлаараа ч олон үзэл санаа, эрх ашиг нэгдсэн тул даргын эрх мэдэл МАН-аас арай соёлын өөр түвшинд хэлбэлздэг. Гэхдээ л 2016 оны сонгуулиар З.Энхболдоос мандат авах гэж АН-ынхан үйлээ үзэж, нэг горилогч бүр С.Эрдэнийг Африкт аваачиж арслан буудуулсан гэх кэйс хүртэл 2020 онд гарч байв.

Аль ч улс төрийн нам дотооддоо хүчтэй бүлэг фракц байж болно. Гэхдээ яг эцсийн мөчид намын дарга нь нэр дэвшигчдээ зангидаж, тэднийг дэсэлдэг. Тэгэхээр хүч нь намын даргадаа л оршдог онцлогтой.


Л.Оюун-Эрдэнэ хоёр "том"-тойгоо эвээ олох ч С.Батболд, М.Энхболд нараа нуух газар үгүй гацав

Нийгмийн уур амьсгал хийгээд намын дотоод орчинд тэр хүчээ сүүлийн саруудад үлэмж нэмэгдүүлсэн гэж харагдаж буй. Л.Оюун-Эрдэнэд хамгийн том нөлөөллийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар үзүүлэх боломжтой.

Ерөнхийлөгч С.Хүрэлсүхийн хувьд,

З.Мэндсайхан, Ж.Энхбаяр, С.Лүндэг, Ө.Золбаяр, Б.Даваадалай тэргүүтэй зөвлөхүүд, өөрийн төрсөн дүү У.Отгонбаяр зэрэг дүрүүдийг сонгуульд бэлтгэж байна. Намын даргаасаа мандат авч чадах нь яг тодорхойгүй ч томсгосон тойрог тойрч, цагаан махаа эргэтэл давхиж яваа горилогчдоос бол Ерөнхийлөгчийн зөвлөхүүд тэс өөр.

Тэд толгой өвдөхгүй, мандатаа авах ангилалд багтаж, зөвхөн танигдахад бүрэн төвлөрч байна. Төрийн тэргүүний автортай “Цагаан алт”, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрүүд тэр чигтээ Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн тойрогт танигдах сэдэв болов.

Гэвчиг Ерөнхийлөгч эдэндээ мандатыг нь яг таг авахын тулд хүссэн ч, эс хүссэн ч Л.Оюун-Эрдэнийн зэрэгт торойж, түүнтэй мөр ижил хэмжээнд зогсох шаардлага үүсэж байна.

МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд,

Тусгаар тогтнолын ордонд нэгэн үес мини парламент, өөрийн Засгийн газар үүсгэх хэмжээнд эрх мэдлийг далдаас базаж байсан хүн бол Д.Амарбаясгалан. Гэвчиг Л.Оюун-Эрдэнэ түүнийг ЗГХЭГ-ын даргаар дэргэдээ авч суулган, "Админерал"-ын хэрэг мандсанаас хойш хүч, нөлөө нь үлэмж багасав.

Эдүгээ мандат хуваарилалт дээр шууд байдлаар Д.Амарбаясгаланийн дэмжлэгтэй дэвших нэрс төдийлөн яригдахгүй байна. Хөгжлийн банк, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр зэрэгт өөрийнх нь тушаалаар сайхан, муухайг нь хийж байсан Л.Наранбаатар, Ж.Эрхэмбаатар зэрэг цөөн тооны хүмүүст л мандат хөөцөлдөх чигтэй байна. Жагсаалт руу тэр А.Ариунзаяаг оруулах хүсэлтэй байгаа бол 2020 оны сонгуулиар дэмжсэн Ц.Мөнхцэцэг зэрэг дүрүүдээ бүр орхиод байна.

Д.Амарбаясгалан баруун бүсэд өрсөлдөх хүсэлтээ намдаа өгсөн. Энэ удаа өөрийгөө чирэхийн зэрэгцээ алдар хүндэд нь асар том сэв суулгасан Б.Энхбаярт мандат өгөхгүй байхад анхаарсан чигтэй сууж байна. Мэдээж Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёрын дундын тоглогч тэрбээр сонгуулийн гал тогоог дахин удирдах нь тодорхой юм.

Намын даргын толгойны өвчин болсон С.Батболд ба М.Энхболдын фракц, тэдний "үлдэгдэл"

Л.Оюун-Эрдэнэ ер У.Хүрэлсүхтэй ч, Д.Амарбаясгалантай ч гүн гүнзгий муудалцаад, эрх мэдэл зэргээ булаалгах дээрээ сонгуулиас өмнө лав тулахгүй юм. Цагаа ирэхээр яг эвсэх дүрүүд өөрсдөө эд нар билээ.

Олон нийтийн санаа бодлоор хүч хийж, ирээдүйн Засгийн газар, парламентад нөлөөгөө хадгалахаар ажиллах хүн нь Л.Оюун-Эрдэнэ. Тиймээс ч олон нийтэд муу нэртэй хуучин хүмүүсээ чухам хаашаа хийх вэ гэдэг нь л жинхэнэ толгойны өвчин болсон гэж харагдаж буй. Эдний тэргүүн төлөөлөл нь С.Батболд.

Сүүлийн өдрүүдэд түүнд мандат өгөх эсэх асуудал хөшигний ард яригдсаар байна. Гэвчиг МАН-ын ийм том систем дунд хөл, эвээ хамгийн сайн олсон С.Батболдыг орхигдуулах бараг л боломжгүй. Нөгөө талд гадаад орчинд С.Батболдын үл хөдлөх хөрөнгийн асуудал дэгдэж, эрх баригч нам энд түүнийг ялалт байгуулах тойрогт нь илгээх эсрэгцэл давхцаж байна.

С.Батболдтой зэрэгцээд "2024 онд нутагт чинь нэр дэвшүүлнэ" гэсэн амлалт өгч, дөрвөн жил хүлээлгэсэн М.Энхболдын асуудал босож ирэв. Мөнхүү М.Энхболдын хуучин фракцад хамаарах дүрүүдэд Л.Оюун-Эрдэнэ мандат өгөхөөс аргагүй байдалтай. АН-тай тохирох замаар тойрогт нь унагах шийдэл хайсан ч энэ нь МАН-д асар хохиролтой л шийдвэр байх юм.


Л.Гантөмөр Х.Баттулгын нөлөөллийг багахан сааруулсан ч С.Баярцогт дээрээ гацав

МАН-ын залуусын ивээлээр АН-ын дарга болж, тэдний хүнээр генсекээ болгосон Л.Гантөмөр эдүгээ бие даасан, системийн шинжтэй намын дарга мөн үү гэвэл мөн. Эрх биш намын даргын тамга атгаж буй тул энэ үед Л.Гантөмөрийн хүч хамгийн сайнаараа мандах юм. Л.Гантөмөрт мандат хуваарилалт дээр хамгийн том нөлөөг Х.Баттулга, С.Баярцогт нарын үзүүлэхээр буй.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд

Оны эхээр жагсаалт ба мандатын 50 хувьд хүрч нөлөөлөх өндөр хүлээлттэй байв. Энэ жин, нөлөөний хөөс эдүгээ харьцангуй дарагдаж, мандат ба жагсаалтын дэсийн 4/1-д хүрч нөлөөлнө гэсэн таамаглал руу буурсан. Х.Баттулгын гол зорилго нь, ирэх парламентад өөрийнх нь үгэнд орох намын бүлэг үүсгэх, Засгийн газарт хамтрах зэрэг амбицтай.

Нэгэн үес парламентын салхийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Шударга ёс эвсэл"-ээр дамжуулан төрийн ордны гаднаас удирдсан шиг уур амьсгалыг тэр хүсэмжилж буй. Олон нийтэд таалагдах рейтингийн судалгаагаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга үлэмж сайн байгаа. Үүн дээр С.Ганбаатар, Н.Алтанхуяг хоёртой нийлсэн уулзалтууд маш сайн нөлөөлөл үзүүлж байгаа юм.

Тэр УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарласан. Гэвчиг ойрын бүхий л халаасны хүмүүсээ тойрогт сойж, жагсаалт руу оруулахаар дэсэлж байна. Магад нэр дэвшилт тулсан үед шуудхан нэрээ зарлачхаж ч мэдэх дүрэмгүй улс төрч билээ.

С.Баярцогтын тухайд

Олон нийт гурван шатны шүүхээр авлигын асуудлаар ял авсан атлаа Дээд шүүх дээр цагаадсан С.Баярцогтыг хүлээж авахааргүй буй. АН доторх фракцууд өнгөрсөн саруудад "Х.Баттулгын эсрэг нэгдэцгээе" гэж хэд хэдэн хаалттай уулзалт хийж, түүнийг нь С.Баярцогт санаачлав.

Гэвч Б.Хурц, С.Баярцогт нарын муу нэртэй дүрүүд тийм ч хүчтэй нэгдлийг үүсгэж чадахгүй л байна. Тэдэнд байхгүй зүйл нь олон нийтийн хүсэмжит дүр бус буйд юм. Хөшигний ард намын санхүүжилт босгох, шинэ ҮБХ-г хайрцаглах зэрэг ажлуудад шамдаж болох ч яг нэр дэвшилтээр С.Баярцогт ялалт байгуулна гэхэд хэцүү. Үүн дээр эрх баригч нам ч яг таг төвлөрч ажиллах нюанстай.

Голчилж харвал одоо АН, МАН-ын дарга нарын жин С.Батболд, М.Энхболд, Х.Баттулга, С.Баярцогт нараа олон нийтийн хүсэлд нийцүүлэн дарж, чиглүүлж чадах уу. Эсвэл дотоод нөлөөлөлд нь шууд автах байдлаар тэдний эрх ашгаар бодлогоо чиглүүлэх үү гэдэг нь ихээхэн анхаарал татах өнцөг болжээ. Эдгээр дүрүүд нэр дэвших, жагсаалтад орох эсэхээс хамаарч, намуудын саналын тоонд ч үлэмж нөлөө үзүүлэхээр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 14, 2024 08:28

ХА ХА. Ж.МЯДАГБАДАМ ГУАЙ! ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ХҮН БҮХНИЙ ЗЭВҮҮЦЛИЙГ ТӨРҮҮЛСЭН, ХАНАЖ ЦАДАХАА МЭДЭХЭЭ БАЙЧИХСАН ӨӨРИЙН ФРАКЦЫН ЛУЙВАРЧИДТАЙ АДИЛТГАХ ГЭЖ ОРОЛДСОНЫ ХЭРЭГГҮЙ, ЗА! УЧИР НЬ Х.БАТТУЛГА БОЛ НААДУУЛЫН ЧИНЬ ДЭРГЭД ТӨРД ХЭРЭГТЭЙ МАНАЙ ТАЛЫН "ХОТОЧ БАНХАР" БӨЛГӨӨ! К КК

Zochin
Zochin
5 сар 15, 2024 20:47
Reply to  Зочин

Engineeruud chin nuguu ene novshiin ongots huuruhchgui gedeg biluuu hahaha

Зочин
Зочин
5 сар 14, 2024 15:43
Reply to  Зочин

Hol ochij guts suganiii vs min

Зочин
Зочин
5 сар 14, 2024 10:33
Reply to  Зочин

Хоточ банхар ийм байв�##� муухай ш дээ ккк

Зочин
Зочин
5 сар 14, 2024 10:50
Reply to  Зочин

Харин ч хөөрхөн шд!

Зочин
Зочин
5 сар 14, 2024 10:32
Reply to  Зочин

Монголын улс төрд Оросын оролцоог хасахын тул Баттулгыг улс төрөөс �######�уулах хэрэгтэй ш дээ !
Орос авгайтай, төвд цустай, хойд хөршийн гар хөл бол сон энэ банхар хятад танкаар айлгаж, мухар ТЗ барьж, монголын хөгжлийг олон 10жилээр хойш нь татлаа, одоо больёо ! Тэхүү, сонгогчид оо !

Зочин
Зочин
5 сар 14, 2024 10:49
Reply to  Зочин

Чи мэдлээ юу, чамайг даглаа юу? Ха ха

Зочин
Зочин
5 сар 14, 2024 14:26
Reply to  Зочин

Бичиг үсэг сайн сурч байж улс төрж,хулгайчийн нөөц минь, за юу !

Зочин
Зочин
5 сар 14, 2024 10:46
Reply to  Зочин

МАНАН мафийнхан элийрч бна!

Зочин
Зочин
5 сар 14, 2024 10:12
Reply to  Зочин

Suganiii vs bnshdeeeee jinhene

Зочин
Зочин
5 сар 14, 2024 09:52
Reply to  Зочин

Харин ч энэ сэтгүүүлч чам шиг д�##�дагнаж долоохгүйгэээр шударга үнэнийг л хэлж. Чи тийм мундаг суганы үс нь юм бол хэлэддэээ Ерөнхийлөгч байхдааа юу хийсэн юм Баттулга тэгээд

Зочин
Зочин
5 сар 14, 2024 10:54
Reply to  Зочин

Ёроолгүй саванд ус ч хийсэн, тос ч хийсэн ямар хэрэгтэй юм!

Иргэн
Иргэн
5 сар 14, 2024 08:42

Дандаа хулгайч нарын зураг тавьчихаад биднийг доромжлдоод байгаа юмуу энэ хүн.

Зочин
Зочин
5 сар 14, 2024 09:32

Эд нараар монголын төр дутаагүй ээ

Зочин
Зочин
5 сар 14, 2024 09:50

Heniiig ni ch songomooorgui bna uchir ni oilgomjtoi

Зочин
Зочин
5 сар 14, 2024 10:06

Аливаа олонлог (байгууллага, хамт олон)-ийн нэр хүндийг ёроолд тулт�##� унагахад ганц маш муу хүн л ханг�##�ттай байдаг юм!!! Цаана нь мянган мундагууд байгаад огт нэмэргүй!! 5 литр цагаан будган дээр 100 грамм хар будаг хийхэд өнгө нь ямар болдог билээ?? Женко бол Монгол дахь ардчиллын голомтыг унтраах "эрхэм" зорилго, да�##�гавартай хүн!!!

Зочин
Зочин
5 сар 14, 2024 10:56
Reply to  Зочин

Мафийнхан боож үхэх нээ! хх ха

Зочин
Зочин
5 сар 14, 2024 10:12

Battulga soongo hooloigooor baahan shudarga ym yrichihaaad hiij bvteesen gawiyagvi idej awaaad l buusandaaaa orowdoltei amitan

Зочин
Зочин
5 сар 14, 2024 10:57
Reply to  Зочин

Чи л харин их өрөвдөлтэй санагдчихлаа. К кк

Зочин
Зочин
5 сар 14, 2024 10:29

Энэ өвгөчүүүд одооо болиосой ард түмэн та нарыг жигшиж байна

Зочин
Зочин
5 сар 14, 2024 11:34

Ёстой л толгойны өвчин дөө, гэхдээ нэг үеэ бодвол сонгогчид харьцангүй хэрсүү болж хэн нь хэн бэ гэдгийг гадарлахтайгаа болсон доо

Зочин
Зочин
5 сар 14, 2024 13:31

Ёстой л толгойны өвчин дөө, гэхдээ нэг үеэ бодвол сонгогчид харьцангүй хэрсүү болж хэн нь хэн бэ гэдгийг гадарлахтайгаа болсон доо

ИРгэн
ИРгэн
5 сар 14, 2024 14:50

Энэ Сү. Батболд гэдэг кулгайч УИХ-ын гишүүн гэх боловч нэг ч удаа хур�##�даа суугаагүй, нэг ч хуулийн төсөл санаачлаагүй. Та нар энэ хүнийг чуулганы танхимд үг хэлж байхыг нь харсан уу? Ийм хүмүүс УИХ-д ард түмнийг төлөөлдөг сууд�##�д суух хэрэг байдаг юм уу? УИХ хэн нэгний амардаг, эрх ямба эдэлдэг, толгой хоргоддог газар уу? Чамайг, намайг төлөөлж шийдвэр гаргах ёстой хүн ш дээ уг нь..ккк

Зочин
Зочин
5 сар 14, 2024 15:08

Элбэгдоржийг тойрсон нөхөд, Баярцогт Да ганболд М.Энхсайхан Миеэ Сү Батболд Ч.Хүрэлбаатар мэтийн нөхдөд нэг сан�##� ч бүү өг. Женко бол заав�##� УИХ байх ёстой дүр шүү.

Зочин
Зочин
5 сар 14, 2024 15:30

За тэгээд бас л сонголтгүй сонгууль тулгах шинжтэй юм билээ дээ

Зочин
Зочин
5 сар 14, 2024 15:41

Nuheee m#ltaj nuuudleee hiisen l bailgvi muu luiwarchid gehdeee unen urgelj yldag ym shvv

Зочин
Зочин
5 сар 14, 2024 15:43

Яг зөв сэдлийг гаргаж ирж бичжээ

Зочин
Зочин
5 сар 14, 2024 15:43

Ene Battsetseg Neg l hudlaaa gyltganasan huuhen boon budlainiii ezen deee

Зочин
Зочин
5 сар 14, 2024 21:23

Х . Баттулга бол �##�ь ч НАМ - д нь том орон зай . Харин АН - ын жагса�##�тад С . Баярцогтын \ ЭБИ гэсэн үг \ хүн - МАН ын жагса�##�тад ядаж нэг ХУЛГАЙЧИЙН \ ЖДҮ , ЗЭЭЛҮҮД , НҮҮРС г . м \ нэр орвол ТЭР НАМ ДУГУЙЛАГДАХГҮЙ шүү ....

Зочин
Зочин
5 сар 15, 2024 06:46

Дээрх дөрвийн Баттулгаас бусад гурав нь Хятад цустай эрлийз, хурлийз хүмүүс! Ер нь цэвэр монгол аав ээжийн хүүхдүүд биш юм шүү!

Зочин
Зочин
5 сар 15, 2024 08:14

Сү.Батболд гэж хулгайч луйварчинг барьж хориод Монголчуудаас дээрэмдсэн бүхнийг буцааж ав.

Зочин
Зочин
5 сар 15, 2024 11:48

Том улс төрч гэчихжээ!

Холбоотой мэдээ

Back to top button