Нийгмийн

СХД-ийн их цэвэрлэгээнд 5542 иргэн, ААН хамрагдаж хөөстэй угаалга хийв

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн захирамжаар “Бүх нийтийн их цэвэрлэгээ” зохион байгуулах удирдамжийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд 116 СӨХ, 1293 ААНБ, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний 8 байгууллага, 127 төрийн байгууллага, 45 шатахуун түгээх газар, 118 авто засварын газар, 94 зам талбайн үйлчлэгч, 5542 иргэн оролцож, 17 техник хэрэгслээр автобусны буудал-75, хогийн сав-87, хайс хашлага- 84 метр, тэмдэг тэмдэглэгээ-329, сандал-120, хөшөө дурсгал-2 зэргийг хөөстэй угааж, хананаас хананы хоорондох түүвэр 789,781 кг хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон нийт иргэд, ААН байгууллагууддаа талархал илэрхийлэн, байнгын цэвэрлэгээг хэвшил болгохыг уриалж байна.

Г.ОДГАРАГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button