₮6.5 саяын шагналтай “Утаат янжуур тамхинаас татгалзая" рийл видео уралдаан зарлалаа

“Утаат янжуур тамхинаас татгалзая" сошиал рийл видео уралдаан болно.
Уралдааны зорилго нь утаат янжуур тамхи хэрэглэх үед үүсэх “хорт утаа” нь нүүрстөрөгчийн дутуу исэл үүсгэж, хүний биед асар их хохирол учруулдаг ба шалалтын явцад ялгарах бохь, тар нь хорт хавдрын шалтгаан болдог.
Дэлхийн тамхины эсрэг өдрийг тохиолдуулан “Утаат янжуур тамхи”-ны хор хөнөөлийг иргэд, хэрэглэгчийн оролцоотой нийгэмд таниулах, жигшүүлэх, залуу үеийг утаат тамхины хор хөнөөлөөс ангид байлгах агуулгыг видео контентоор дамжуулан олон нийтэд хүргэнэ.
“Утаат янжуур тамхинаас татгалзая" уралдаанд фэйсбүүк, инстаграм гэх мэт сошиал орчинд насанд хүрсэн хүмүүст зориулах бөгөөд бүх насныхан оролцох боломжтой.
- Шагнал: 1-р байр 3,000,000₮
- 2-р байр 2,000,000₮
- 3-р байр 1,000,000₮
- Тусгай байр 500,000₮
Уг уралдааны зорилгод нийцэх агуулгын дагуу REEL буюу босоо форматаар бүтээл туурвина. Бүтээлийн үргэлжлэх хугацаа дээд тал нь 90 секунд буюу 1 минут 30 секунд байх ба ямар нэгэн техникийн болон чанарын үзүүлэлтэд хязгаар тавихгүй болно. Тэмцээнд оролцох бүтээл нь оюуны өмчийн маргаангүй, гагцхүү уг уралдааны видео бүтээлд зориулсан шинэ дүрс, байхыг анхаарна уу.
Хугацаа:
- Уралдаанд оролцох бүтээлийг 2024 оны 5 сарын 25 хүртэл [email protected] хаягаар хүлээж авна. Оролцогч нь хувь хүн эсвэл баг байх боломжтой ахалж буй хүний хувийн мэдээллийг заавал илгээнэ. Үүнд: Иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар зайлшгүй байна.
Видео бүтээл илгээхдээ wetransfer, google drive гэх мэт их хэмжээтэй файл илгээх боломжтой сайтууд ашиглаж болох ба үндсэн чанарыг алдагдуулахгүй байх.
- Бүтээлүүдийг хүлээж авснаас хойш уралдааны агуулгад тохирч буй эсэхийг зохион байгуулагч багийнхан баталгаажуулснаар “Тамхинаас гарцгаая хөдөлгөөн” ФБ хуудсанд байршуулна.
- Уралдаанд бүтээл авах эцсийн хугацаа 2024 оны 5 сарын 25-ны 23:59 цаг байна.
- Ялагчийг 2024 оны 5 сарын 31-ний “Дэлхийн тамхины эсрэг өдөр”-өөр шалгаруулна.
Шалгаруулалт:
- Бүтээлийн агуулгад 1-5 оноо өгнө.
- Like-н тоо 2 оноо
- Share-н тоо 2 оноо
- Үзэлтийн тоо 1 оноо
Нийт 10 оноо цуглуулах ба органик хандалтыг үндэслэж сошиал үзүүлэлтүүдийг тооцох болно. Аливаа нэгэн бүтээлд хиймэл хандалт өсгөх оролдлого хийвэл тэмцээнээс хасахыг анхаарна уу.
“Тамхинаас гарцгаая хөдөлгөөн”
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганцхан хоногийн хугацаа өгч нтр ялагчаа тодруулчихаад зараа оруулаад байгаам уу??? ????