СПОРТ
Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торголоо

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал болж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адъяа, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүү нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцсэн. Үүнд:
- Ц.Адъяа нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа амлалт, хүсэлт гаргасныг харгалзан үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.4-т заасны дагуу “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”, мөн зүйлийн 7.1.5-д заасны дагуу 2024 оны 7-р сарын 06 хүртэл хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.
- А.Амархүү нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа амлалт, хүсэлт гаргасныг харгалзан үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.1-т заасны дагуу “Дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг сануулах” шийтгэлийг оногдуулж, мөн зүйлийн 7.1.4-т заасны дагуу “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”-аар тогтоов.
Тэгвэл барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд нэг дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тохойлдсон ч биш юмаа, тохойгоороо шанаадсым бна лээ ! Буруу, муухай харагдсан шүү !
Ёс зүйгүй хүн чанар муу залуу бн лээ барилдах эрхийн хасчихмаар юм бөхийн холбоо ч хоёр нүүртжй юмаа
Сармагчин үйлдэлтэй бол сул явуулах аюултай. Унаган орк зан засрахгүй тусгаарласан дээр
ЗҮГЭЭРЭЭ ИЙМЭРХҮҮ МУУСАЙН ЭРГҮҮ УХНА ГӨЛӨГ ЦАРАЙЛСАН МУУ ЛАЛАР ЭНЭ ЖИЛИЙН НААДМААР НЭГИЙН ДАВААНД ЦЭНГЭЛДЭХИЙН ЗҮЛЭГ НОГООН ДЭВЖЭЭНЭЭ ДАГЗААРАА ГАЗАР САВЖ ХОЁР ГӨЛТГӨРӨӨРӨӨ ХӨХ ТЭНГЭР ХАРЧИХДАГ ЮМ Л ДАА.ҮҮНИЙГ БИ ХЭЛЭЭД БАЙГААН БИШ БӨХИЙН ТЭНГЭР ХЭЛЭЭД БАЙГААН ЧИ МУУ АЦ БАРИЛДААН БОЛГОН ДЭЭР НЭГИЙН ДАВААНД ЗААЛ ЦЭНГЭЛДЭХИЙН ШАЛЫГ НУРУУГААРАА ҮМХИЙ НУСТАЙ ХАМРААРАА ЦЭВЭРЛЭЖ БАЙГААРАЙ ДҮҮ