Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Ц.Элбэгдоржийн үед Л.Гантөмөрийн ах Л.Гансүх АЛТНЫ 3 ЛИЦЕНЗИЙГ худалдаж, хууль бусаар ашиг олсон уу

Системийн хувьд хамгийн том сөрөг хүчинд тооцогдох АН-ын албан ёсны дарга Л.Гантөмөрийн ах Л.Гансүх нь уул уурхайн хэд хэдэн лицензийг хууль зөрчиж, хувийн ашиг сонирхлын дагуу бусдад өндөр үнээр зарсан байж болзошгүй мэдээллийг багцлан хүргэж байна. Энэ үед АМГ-ын даргаар Д.Батхуяг, Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байв.

Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод, Д.Батхуягийг АМГ-ын даргаар “томилсон” гэдэг. Хожим нь Д.Батхуяг ял сонсож, 2012 оны сүүлээр албан тушаалаа өгсөн юм.

Энэ зурвас хугацаанд Л.Гантөмөрийн ах Л.Гансүхийн “Монжап интернэйшнл” компанийн эзэмшдэг байсан хоёр лиценз зарагдсан байгаа юм. Тухайн ордуудын нэгийг төрийн зардлаар хайгуул хийж, илрүүлж байжээ.

Алтны лицензүүд Л.Гансүхийн компани дээр 2003-2004 онд анх шилжжээ

Гадаадын хөрөнгө оруулалттай “Монжап интернэйшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Л.Гансүх ажилладаг. Тус компани 2006-2014 оны хооронд 13 хүний л нийгмийн даатгал төлсөн. Харин 2014 оноос идэвхгүй хэлбэрт шилжжээ. Л.Гансүхээс гадна Япон улсын найман иргэн тус компанид хувьцаа эзэмшдэг аж.

Л.Гантөмөрийн ах Л.Гансүх "Монжап интернэйшнл" ХХК-ийн захирлаар бүртгэлтэй буй нь.

Тус компанид “Тосонгийн гол”, “Ар тамсаг-1-2-2” хэмээх алтны ордын хоёр лиценз 2003-2004 онд шилжиж байв.

Тодруулбал,

  • “Тосонгийн гол” 2003.12.18-ны өдөр
  • “Ар тамсаг-1-2-2” 2004.12.08-ны өдөр тус тус Л.Гансүхийн “Монжап интернэйшнл” компанид өргөдлийн дагуу шилжсэн.

Үүнээс өмнө дээрх ордууд хоёулаа “Монгол-Алт” ХХК дээр бүртгэлтэй байв. Эх сурвалжийн мэдээллээр, 1998 оны хавьцаа анх төрөөс “Монгол-Алт” ХХК-д шилжсэн байдаг аж.

“Монгол-Алт” нь олон нийтийн мэддэг МАК биш бөгөөд өдгөө Мөнхтөрийн Цолмон Гүйцэтгэх захиралтай.

АМГ-ын дарга Д.Батхуягийн үед Л.Гансүх лицензүүдээ бусдад шилжүүлжээ

Харин 2009 оноос эхлэн “Монжап интернэйшнл” ХХК нь тус лицензүүдээ бусад ААН-д үе шаттай шилжүүлсэн байгаа юм.

Тухайлбал,

  • “Тосонгийн гол” 2010.03.25-ны өдөр “Ньюхаппи” компанид
  • “Ар тамсаг-1-2-2” 2012.01.13-ны өдөр “Өгөөжбаян хангай” компанид тус тус шилжжээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, АМГ-ын даргаар Д.Батхуяг ажиллаж эхэлснээс хойш “Монжап интернэйшнл” лицензүүдээ бусдад шилжүүлжээ. Ингэхдээ их хэмжээний мөнгөөр худалдаж, хууль бусаар ашиг орлого олсон байж болзошгүй гэгддэг.

"Өгөөжбаян хангай" ХХК-ийн хамаарал бүхий хүн "Ар тамсаг-1-2-2" орд оршдог Бүрэгхангай сумын ИТХ-ын гишүүн

“Ар тамсаг-1-2-2” лицензийг шилжүүлж авсан “Өгөөжбаян хангай” компани ашиг сонирхлын зөрчилтэй мэт харагддаг.

Тус компанийн Гүйцэтгэх захирлаар Догсомын Энхтайван ажиллаж байна. Мөн Догсом овогтой өөр хэд хэдэн хувьцаа эзэмшигч бий.

"Өгөөжбаян хангай" ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл

“Ар тамсаг-1-2-2” орд нь өөрөө Булган аймгийн Бүрэгхангай суманд байрладаг. Харин Д.Догсомын бэр гэх Мягмарсүрэнгийн Сэржмядаг нь Бүрэгхангай сумын ИТХ-ийн гишүүн аж.

"Өгөөжбаян хангай"-н хамаарал бүхий хүн М.Сэржмядагийн ХОМ
"Ар тамсаг-1-2-2" лиценз "Өгөөжбаян хангай" ХХК дээр бүртгэлтэй буй нь

"Тосонгийн гол" дахин өөр компанид шилжсэн үү

Харин “Тосонгийн гол” ордын лиценз “Монжап интернэйшнл”-ээс “Ньюхаппи” ХХК руу шилжсэн ч, өдгөө АМГТГ-ын нээлттэй мэдээллийн санд өөр байна.

Угтаа Opendatalab сайтаас харвал, “Ньюхаппи” компани дээр MV-000178 кодтой “Тосонгийн гол” лиценз бүртгэлтэй харагдаж байна.  Opendatalab нь төрийн албан сайт биш бөгөөд зарим хуучин мэдээлэл шинэчлэгдэж амжаагүй байдаг.

Opendatalab сайтад "Тосонгийн гол" лиценз "Ньюхаппи" компани дээр бүртгэлтэй буй нь

Харин АМГТГ-ын нээлттэй санд дээрх кодтой лиценз алга. Гэвч “Тосонгийн гол” нэртэй ч MV-014920 (өөр) кодтой лиценз байх бөгөөд “Сутайцэнд” ХХК дээр бүртгэлтэй аж.

Өөр кодтой ч "Тосонгийн гол" нэртэй лиценз "Сутайцэнд" гэх компанид бүртгэлтэй буй нь

Улмаар лицензийн код яагаад өөрчлөгдсөн, “Сутайцэнд” ХХК руу хэзээ шилжсэн нь анхаарал татав.

Харин “Монжап интернэйшнл”-ээс анх шилжүүлж авсан “Ньюхаппи” ХХК нь Удвалын Тулгаболд захиралтай. Харин түүний ээж Батдоржийн Удвал нь Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ-ын гишүүн аж.

"Ньюхаппи" ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл
"Ньюхаппи" ХХК-ийн хамаарал бүхий хүн Б.Удвалын ХОМ

“Тосонгийн гол” орд нь Төв аймгийн Заамар сумын нутагт оршдог юм.

"Өгөөжбаян хангай"-н өөр нэг ордыг ч өмнө нь Л.Гансүх эзэмшиж байжээ

Түүнчлэн, АМГТГ-ын нээлттэй сангаас “Өгөөжбаян хангай”, “Ньюхаппи” компаниуд дээрх бусад лицензийг шүүж үзлээ.

Ингэхэд,

  • “Өгөөжбаян хангай” дээр “Цоохор морьт”
  • “Ньюхаппи” дээр “Бор толгой” тус тус бүртгэлтэй байна.
"Өгөөжбаян хангай" ХХК дээр "Цоохор морьт" лиценз бүртгэлтэй буй нь
"Ньюхаппи" ХХК дээр "Бор толгой" лиценз бүртгэлтэй буй нь

Үүнээс анхаарал татах нь:

  • “Цоохор морьт”  өмнө нь мөн Л.Гантөмөрийн ах Л.Гансүхийн “Монжап интернэйшнл” компанид, 2011.12.23-ны өдөр бүртгэгдэж байж.
  • Харин “Бор толгой” нь “Тосонгийн гол”-ын адил Төв аймгийн Заамар суманд оршдог. Тэгэхээр “Ньюхаппи” ХХК “Тосонгийн гол”-ыг эзэмшдэг байсан гэх мэдээллийг үүгээр баталж болж байна.

Нэгтгээд харвал, Л.Гансүхийн “Монжап интернэйшнл” ХХК-ийн

  • “Тосонгийн гол”
  • “Ар тамсаг-1-2-2”
  • “Цоохор морьт” гэсэн нийт гурван лиценз нь 2010-2012 оны хооронд бусдад шилжжээ.

“Монжап интернэйшнл” анх эдгээр лицензийг хэрхэн авсан нь тодорхойгүй. Харин Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч, Д.Батхуягийг АМГ-ын даргаар ажиллаж байх үед, өндөр үнээр худалдаж, хууль бусаар ашиг орлого олсон байж болзошгүй үндэслэл хуулийн байгууллагын анхааралд өртдөг гэх мэдээлэл бий юм.

Д.Батхуягийг 2012 онд баривчилж байв. Түүний дараа АТГ-аас мэдээлэл өгөхдөө “2009, 2010 онд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн" гэж мэдэгдэж байлаа. Түүнд 6.6 жилийн ял оноож, дараа нь хөнгөлсөн. Энэ хэрэг нь дээрх мэдээллүүдтэй хамааралгүйг ташрамд дурдъя.

Тэрбээр 2009.02.18-нд АМГ-ын даргаар томилогдож, 2012.05.02-нд албан тушаалаас буусан.

Харин түүнийг лоббидон томилуулсан гэгддэг Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгч болж, 2013 онд дахин сонгогдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 15, 2024 10:03

Tiim ah bhgui de

Зочин
Зочин
5 сар 15, 2024 14:43
Reply to  Зочин

байлгүй яахуу 88 оны төгсөлт

Зочин
Зочин
5 сар 15, 2024 10:08

Эбэ-тэй холбох гэж ядчих юмаа, юу ч бичээд бгаа юм

Зочин
Зочин
5 сар 15, 2024 10:56

Элбэгдорж өөрөө олон нүүрсний уурхайг хадам дүүгээрээ дамжуулж зарсныг хүмүүс яриад бг. Нууц гэж байхгүй шүү! Хэдий нууцл�##�ын гэрээ байгуулсан ч гэсэн!!!

Зочин
Зочин
5 сар 15, 2024 10:56

Лу Гантөмөрийн төрсөн ах Л.Гансүх нь Хурдын Чойжилсүрэнгийн 19 жилийн нэн анги.
Тоондоо сайн толгойтой з�##�уу бсан.
Их баяжсан бсан ийм учиртай бх нь

Зочин
Зочин
5 сар 15, 2024 12:09

iim l bga ingej l bayjij bgaamuuu shaarnuud

Зочин
Зочин
5 сар 15, 2024 12:10

Элбэг дорж нээрэээ холион бантанг нь их хийсэн байх өө муу золиг

Зочин
Зочин
5 сар 15, 2024 12:44

Хэдэн үеэрээ өлсгөлөн явсан улсууд болохоороо ингэдэг бнаа

Иргэн
Иргэн
5 сар 15, 2024 13:22

ХЭН ЗАРСАН НЬ СОНИН БОЛОХООС АВСАН НЬ СОНИН БИШ БИЗ ДЭЭ

Зочин
Зочин
5 сар 15, 2024 13:39

Элбэгдорж ерөнхийлөгч байх үед бүх л болж бүтэхгүй хөгийн зүйлүүд болж байж.идэж уух луйвар авилг�##�,өөрийн гар хөл болсон хүмүүсээ л �##�бан туша�##�д томилдог байж дээ дэндүү хэтэрхий байсан байна.

Зочин
Зочин
5 сар 15, 2024 13:40

Угаасаа л лицензийн сүлжээгээрээ нягт холбогдож Элбэгдоржийн гар хөл болсон хүмүүсдээ????. Лицензийн сүлжээ, системийн авилг�##�, �##�бан туша�##�аа гуйвуулж ашиглах гээд л...Эд нарыгаа юман чинээ тоохгүй даварцан хулгайчид!

Цагаан баавгай
Цагаан баавгай
5 сар 15, 2024 13:59

Тийм сайн юм бол У.Хүрэлсүхийн лицензний наймааг бичээч.

Зочин
Зочин
5 сар 15, 2024 14:23

Lu Gantomor gej shaamii pizduu dandaa hulgai hiinee

Зочин
Зочин
5 сар 15, 2024 14:30

Новшийн тах�##�тай тарвагыг үндсээр нь цэвэрлэж дуусгаачээ

Зочин
Зочин
5 сар 15, 2024 15:56

Omhii hujaanuud

Зочин
Зочин
5 сар 15, 2024 22:54

Lu Gantumur altnii uurhaitai olon hund novshiin zan gargasan gj helsen shu de olon jiliin umnuus

Bujin
Bujin
5 сар 16, 2024 04:06

Gansukh bayjsan bsan iim yum bn ,

Bujin
Bujin
5 сар 16, 2024 04:06

Hamgiin tom ah ni ,

Зочин
Зочин
5 сар 16, 2024 07:02

ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ ЭНЭ ЯАГИ ХҮҮХНИЙ БОХИРДСОН АЛТАЙ ЗҮЙРЛЭХЭД Ч БАГАДАХААР ЗАВААРЦАН ХУЛГАЙЧИЙН НЭР ОРОЛЦООГҮЙ ЛУЙВАР ХҮЧИН ХУЛГАЙ ДЭЭРЭМ АЛЛАГА БАЙНА УУ? ХЭЛЭЭД ӨГӨӨЧ МОНГОЛЧУУДАА

Зочин
Зочин
5 сар 16, 2024 10:42

Buh horongiin huraa yahaaraa ard tumnii baylagiig bair mashinaa zarj baigaa yum shig mongo ugaagaad bainaa duraaraa g###gnuud be

Зочин
Зочин
5 сар 16, 2024 11:29

Авилг�##�ын сүлжээ болсон юмнуудын хөрөнгийг нь хурааж төр.н өмч болго

Иргэн
Иргэн
5 сар 17, 2024 22:30

Элбэгдорж, Гантөмөр , Чойжилсүрэн, Нямдорж Дорлигжав өөр хэн хэн ч билээ Увс Ховдын гишүүд бас л толгой нь ажилдаг гарууд юмаа Говь нутгаас гарсан гишүүд шун�##� нь бага юм даа

Минжмаа
Минжмаа
5 сар 18, 2024 18:32

авч болох бүхнийг л авсан байх юмаа нээрээ одоо тэгээд болчихож болдоггүй л юм байх даа яасан ч ханаж цаддаггүй сэтгэл байдаг юм

Зочин
Зочин
5 сар 18, 2024 23:01

buhel buten altnii litsenz bas luiwardaj bhuu

Холбоотой мэдээ

Back to top button