Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга: ОХУ-ын хөрөнгийг хурааж авч, Украиныг сэргээн босгоход тусална

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украинд гэнэтийн айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсан байна.

Түүний айлчлал ОХУ-ын зэвсэгт хүчин дайны хойд фронтод буюу Харьков мужид томоохон ахиц гаргасан довтолгоо явуулж буй эгзэгтэй мөчтэй  давхцав. Тэрбээр Игорь Сирскийн нэрэмжит Киевийн политехникийн дээд сургууль үг хэлэхдээ “Би Украинд “Орь ганцаараа биш шүү” гэдгийг харуулахаар ирлээ” хэмээжээ.

Уулзалтын үеэр Зеленский Блинкенийг Украины армид илүү их зэвсгийн тусламж, тэр дундаа агаарын цохилтоос хамгаалах зэвсэг өгөхийг уриалсан байна.

Харин Блинкен АНУ-ын зэвсгийн тусламж царцсан нь Украиныг ОХУ-ын довтолгоонд илүү өртөмтгий болгосныг хүлээн зөвшөөрсөн ч Киев Вашингтоны мятаршгүй дэмжлэгт найдаж болно гэжээ.

Үүнээс гадна Блинкен Украинд ирээдүйгээ үүсгэхэд нь туслахаа амлаж, АНУ нь хурааж авсан ОХУ-ын хөрөнгийг Украины сэргээн босголтод зориулж санхүүжилт үүсгэж өгөхөөр зорьж байгаа хэмээсэн юм.

Тэрбээр “Манай Конгресс АНУ дахь ОХУ-ын хөрөнгийг хураах эрхийг бидэнд өгсөн. Үүнийг ашиглах бодолтой байгаа. Путиний устгасан зүйлсийг сэргээн босгоход шаардлагатай мөнгийг ОХУ төлөх ёстой, төлөх болно” гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи6н
Зочи6н
2024-05-15 11:30

delhiin tsagdaa ulsuu ene odoo

Холбоотой мэдээ

Back to top button