Нийгэм мэдээ

"Сурагчдын үдийн цайны ₮1500 тааруулан амин дэмтэй, олон төрлийн хоол бэлтгэдэг"

СХД-ийн ЕБС-ийн 143-р сургууль cурагчиддаа олон төрлийн хоол хүнс бэлтгэж өгдөг байна.

Энэ талаар 143-р сургуулийн бага ангийн сургалтын менежирээс тодрууллаа. Тэрбээр, "Манай сургууль хоёр жилийн өмнөөс эхлэн сурагчиддаа илчлэг болон эслэгээр баялаг зутан, жимс, печень, хоёрдугаар хоол буюу багц хоолыг өгдөг болсон.

Мэргэжлийн тогоочтой учир 14 хоногт хоолны цэс давхардуулалгүйгээр шинэ хоол бэлтгэдэг. Бага ангийн сурагчид хоногт 1500-2250 ккал калори илчлэг авах заалттай байдаг. Үүний 35 хувь буюу 600 ккал калорийг үдийн цайнаасаа авах шаардлагатай. Гэтэл сурагчдын үдийн цайны төсөвт өртөг 1500 төгрөг учраас хүүхдүүд төдийлөн сайн хоол, хүнс хэрэглэж чаддаггүй. Харин манай сургууль төсөвт өртөгтөө тааруулан шинэ амин дэмээр баялаг хоол хүнсийг өгдөг" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button