Гадаад мэдээДЭЛХИЙ

НАТО: ОХУ-ын арми Харьков мужид томоохон ахиц гаргаж чадахгүй

ОХУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн жилийн баасан гарагт /2024.05.10/ Украины хойд хэсэгт буюу Харьков мужид гэнэтийн довтолгоо хийж хэд хэдэн тосгоныг хяналтдаа авсан.

Үүний улмаас Украины цэргүүд хойд болон зүүн фронтын хэд хэдэн байрлалаас ухарсан байна. Украины зэвсэгт хүчин мягмар гарагийн /2024.05.14/ орой мэдэгдэл хийхдээ цэргүүдийн амийг аварч, хохирлоос сэргийлэхийн тулд Харьков хотын ойролцоох Лукянци, Вовчанск тосгоноос ухарсан гэсэн юм.

Тэгвэл НАТО-гийн Европ дахь дээд командлагч Кристофер Каволи ОХУ-ын арми Харьков мужид довтолгоо хийснээрээ томоохон ахиц гаргахад хангалттай хүчин байхгүй гэж хэлжээ.

Каволи “Хамгийн гол нь тэдэнд томоохон ахиц гаргах ур чадвар, чадавх байхгүй. Би Украины цэргийн командлагч нартай ойрын холбоотой байгаа. Тэд довтолгоог барьж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

“Institute for the Study of War”-ийн тоо баримтаас харвал Москва гэнэтийн довтолгоо эхлүүлснээсээ хойш 278 км2 газар нутгийг эрхшээлдээ авсан байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 17, 2024 22:21

Вовчанск тосгон Оросын хилээс 5 км зайтай, Вовчанск аас Харьков хүртэл 75 км, тэхээр оросууд Харьковыг авах хүртэл "зай ч бна, лай ч бна" доо,хө !

Цогяг
Цогяг
5 сар 18, 2024 08:03

Амeрикийн командлагчдаас олигтой стратèгч төрөхгүй Вьeтнам Солонгос Сири Афган Куба зэрэг дайтсан газар бүрдээ ялагдаад санд мэнд зугтдаг хөлсний хэдэн харуудтай армитай улс

Холбоотой мэдээ

Back to top button