Сурвалжилга

Танд хэрэгтэй: ₮10 сая хүртэл хямдарсан 200 гаруй автомашиныг 10%-ийн урьдчилгаатай худалдаж байна

“Beta Cars” төвөөс “Гаальтай автомашины ганган өдөрлөг – 2024”-ийг эхлүүллээ.

Өнөөдөр (2024.05.17) эхэлсэн энэ өдөрлөг гурав хоногийн турш үргэлжлэх юм.

Энэ хүрээнд нийт 200 гаруй автомашиныг 10 хувийн урьдчилгаатай, ББСБ-ын хөнгөлөлттэй зээлийн хүүгээр худалдаалах аж. Хамгийн гол нь, нийт машинууддаа 1-10 сая төгрөгийн шууд хямдрал зарлажээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/eguur.news/videos/1242346373402348

Бид өдөрлөгийн нээлтийн үеэр “Таван Богд Моторс” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Ц.Амартүвшин,  “Beta Cars” төвийн Борлуулалтын менежер Ц.Ундрал нараас мэдээлэл авлаа.

Өдөрлөгийн хүрээнд худалдаалагдаж буй автомашинууд нь үнэлгээ өндөр. Өөрөөр хэлбэл гүйлт багатай. Үүнд олон нийтийн сонирхдог, эрэлт хэрэгцээ бүхий олон загвар багтаж байна.

Түүнчлэн, худалдан авагч бүр азын шагай хаяж, 1-10 сая төгрөгийн хямдрал дээр нэмээд, дахин 1 саяын хөнгөлөлт эдлэх боломжтой аж. Азын шагай бүр өөрийн гэсэн бэлэг, урамшуулалтай.

“Таван Богд Моторс” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Ц.Амартүвшин:

“Энэхүү өдөрлөг нийт гурван өдөр үргэлжилж, 200 гаруй нэр төрлийн автомашиныг 1-10 сая төгрөгийн хямдралтай худалдаална.

Мөн энд бүх ББСБ-уудын төлөөлөл бий. Аравхан хувийн урьдчилгаа төлөх нөхцөлтэй. Мөн зээлийг хамгийн ихдээ 30 минутын дотор, шийдэж өгнө. Улсын дугаар авах АТҮТ-ийн үйлчилгээ ч энд хийгдэнэ.

Зарим ББСБ-ын зээлийн хүү ердийн хэмжээнээс хямд байгааг дуулгахад таатай байна” хэмээлээ.

Харин Beta Cars”-ын Борлуулалтын менежер Ц.Ундрал:

“Өдөрлөгийн хүрээнд Toyota “Aqua”, “Prius-30”, “Prius-41”, “Prius-55”  болон “Camry”, “Crown” тэргүүтэй 200 гаруй автомашиныг худалдаалж байна.

Онцлог гэвэл, бүх автомашины гүйлт бага. Багадаа 13, ихдээ 150 мянган км явсан байна. Иймд үнэлгээ өндөр, чанартай, баталгаатай. “Crown-220” загварын 13 мянган км-ын гүйлттэй автомашин ч байна” хэмээлээ.


Энд худалдаалагдаж буй автомашинуудаас онцлоход, BWM-6 M загварын АТҮТ-д бүртгэлтэй Монголын цор ганц хувилбар байна. Энэ автомашин гэхэд 65 сая төгрөгөөс 50 сая болж, хямдарчээ. Урьдчилгаа 10 хувь гэхээр, 5 саяыг л төлөх нь.

Мөн 2014-2018 онд үйлдвэрлэгдсэн “Aqua” загварын автомашинуудыг худалдан авагчид ихээр сонирхож байна. Тэд 70-140 мянган км гүйлттэй. Үнийн хувьд 18-21 сая төгрөг аж.

“Гаальтай автомашины ганган өдөрлөг”-ийн хүрээнд ББСБ-ын зээлийн нөхцөл,

  • Урьдчилгаа 10 хувь
  • Ердийнхөөс бага зээлийн хүү
  • Газар дээр нь, ихдээ 30 минутад шийдэж өгөх зэрэг давуу талтай нь анхаарал татлаа.

Мөн дээр дурдсанчлан, худалдан авалт бүрд азын шагай хаяулна. Дөрвөн бэрх буусан тохиолдолд дахин 1 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх бол шагай бүрээс шалтгаалан банк дүүргэх бензин, тос солиулах зэрэг бэлэг, урамшуулал цөөнгүй байна.

“Таван Богд Моторс” ХХК болон “Beta Cars”-аас тавдугаар сарын 17, 18, 19-ний гурван өдөр үргэлжлэх тус өдөрлөгт яараарай хэмээн уриаллаа.

Хаяг: 3,4-р хороолол, “Өргөө” кино театрын замын эсрэг талд  “Cмарт” төвийн зогсоол.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7570-1717

М.ТЭНГИС
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 17, 2024 17:43

Хятад машинуудаа ингэж хямдруулж заоахгүй юм уу? Энд 120 саяын үнэтэй машин хятадын зах дээр 70-80 сая төгрөгтэй тэнцэх юаниар худ�##�да�##�агдаж байна

Анхаа
Анхаа
5 сар 18, 2024 18:01
Reply to  Зочин

Цус нэгтнийхээ машиныг сонирхоод байна уу. Хужаа юм бол хужа�##� юм

Зочин
Зочин
5 сар 17, 2024 17:53

хөдөө гадаа явдаг улир�##� эхэлж байна даа, цаг үе нь зөв л юм

Зочин
Зочин
5 сар 17, 2024 18:29

Дан луйвар. Цаг хугацаагаар луйвар хийгч хэдхэн монополь луйварчин компани. Одоо дуусаж бгаа ойлгоо.

Зочин
Зочин
5 сар 17, 2024 19:00

Таван богд Land Cruiser -ээ л зараач жижиг тэрэг мэрэг зарж мараад арай доошоо ороод байх юм. Жоохон жудагтай байгаач. Юм юм руу ороод арай л өлөнтөөд байхын. Чаддаг юм бол гадагшаа зах зээл рүү чиглээчээ

Цогяг
Цогяг
5 сар 18, 2024 08:15

Дахин үйлдвэрлэхээ больж байгаа машинууд л байна юун ч үнэтэй юм

Батмагнай
Батмагнай
5 сар 18, 2024 16:10

Хөдөө орон нутгийнхан яаж хамрагдах вэ мэдээлэл авья

Зочин.
Зочин.
5 сар 18, 2024 20:42

Хүн тоохоо больсон запас сэлбэг олдохгүй зах зээлээс хасагдсан төмрийн сэгнүүд мёт�##� ломбод ачуул.юун үнэтэй юм..

Зочин
Зочин
5 сар 18, 2024 20:53

Aqua hymdraad hymdraad 18-21say xaxa

Зочин
Зочин
5 сар 19, 2024 20:48

30 хэд вэ

Холбоотой мэдээ

Back to top button