Top StoriesПрогнозСонгууль-2024

Бодох цаг, үнэд орох үе

Ирэх даваа гаригт /2024.05.20/ улс төрийн намууд тойрогт өрсөлдөх мандатын 78 кандидат, жагсаалтын 48 дэслэлээ тодорхойлон зарлана. Нэр дэвшихээр горилогсод, жагсаалт хөөцөлдөгсдийн хувьд хөшигний ард битүү итгэл тээсэн, бэлтгэсэн, горьдлого тавьсан сарууд нэрс тодорсноор дуусгавар болж, шуудрах юм. Шуудартлаа бас л их давааг тэд туулж буй.

Ийм олон хувь хүмүүсийн тэр их хүлээлтийг эцсийн мөчид улс төрийн намуудын цор ганц дарга нар л хэрхэхийг шийдчихдэг нь гачлантай бөгөөд тачлантай. Тэдний хувьд ч тэр олон хүмүүсийн хүсэлтийг базан цуглуулж, бодож тооцсоор эцэстээ хувь хүний шийдвэр гаргаж байгаагаараа ихээхэн онцлог. Намын дарга нарын хамгийн үнэтэй цаг үе ерөөсөө л энэ юм.

Ялангуяа 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт өөрийн гэсэн намын үүртэй, гишүүд дэмжигчидтэй, салбар хөлөө системийн хувьд тогтоосон АН, МАН-ын дарга нарын ид үнэд орох цаг нь одоо л юм. Их ч бас хариуцлага ирж байна. Энэ удаагийн сонгуулийн ийм ачаа, алдар хүндийн эздээр 1981 онд төрсөн Л.Оюун-Эрдэнэ, 1973 оны Л.Гантөмөр нар ажиллаж байна.

Хоорондоо 12 насны зөрүүтэй эл хоёр эрхэм тойргийн 78 мандатаа хэн хэнд өгөх, жагсаалтаа хэрхэн дэслэхээс удирдаж буй намынх нь соннгуулийн ялалт, ялагдал ихээхэн хамаарна.

Үүнтэй зэрэгцээд, сонгуулийн зардал босгох хэлцэл хамт өрнөдөг. Нэг нэр дэвшигч сонгуулиар 800 саяас 1.3 тэрбум төгрөг зарцуулж болохыг ҮАГ-аас зөвшөөрсөн. Тэгэхээр нэг улс төрийн намын сонгуулийн зардалд, ил далд байдлаар асар өндөр гарах нь тодорхой. Үүнийг намын дарга нар генсек нартайгаа нэгдэж, нэр дэвшигчид ба жагсаалтад багтагсдаас цугуулах менеж хийнэ гэсэн үг ээ.

Эдүгээ АН-ын жагсаалтын үнэ 10-15 тэрбумд хүрчхээд буй талаар эрх баригчид хэвлэлд зориуд "хаяж" өгөөд байна. Үүний эсрэг талд МАН огт мөнгө татахгүй гэвэл түүн шиг худал үлгэр үгүй юм.

Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар л гэхэд эрх баригчид 1 их наяд руу дөхүүлсэн зардлыг хөшигний ард босгосон гэгддэг. Одоо ч эрх барьж буй намаас л хамгийн их мөнгөний урсгал гарах нь тодорхой юм. Түүнийг нам татан төвлөрүүлж, зарлагадна гэсэн үг. Намын даргаас, генсекээс хамааралтайгаар энэ мөнгөний төвлөрүүлэлт явагддаг.

АН-ын тухайд ч тэр, Л.Гантөмөр өнгөрсөн жилүүдэд мөнгөгүйдэх зовлонг хангалттай эдэлсэн. Тэгэхээр өөрт ирсэн мандат хуваарилалт, жагсаалтын дэсийн үнэ цэнээ мөнгө рүү маш сайн хувиргах нюанс ч өөрөө тодорхой юм.

Ийм байдлаар аль тойрогт хэнийг хэнтэй мөргүүлэх гэх нарийн тооцоолол, жагсаалтын дэслэлээр намын нэр хүндийг яаж өргөх үү гэх бодлого, мөнгөний урсгалаа хэрхэн баарагшуу болгох уу. Зэрэг арга тактикууд намын дарга нарын толгойд тасралтгүй эргэлдсэн өдрүүд өнгөрч байна.

Яг энэ амралтын өдрүүдээр Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нар удтал бодсон нэрсээ цаасанд буулгаж, мөнгөний баримжаагаа ч гаргах юм.

Дотооддоо л гэхэд сонгуулийн саналын хуудсанд ямар дэслэлээр дэвшигчдээ өрөх үү гэдэг асуудал намын дарга нарын мэдэлд байна. Тэдний яг энэ өдрүүдийн эрх хэмжээ ийм л том. Мандат өгсөн атлаа тааламжгүй нэгнийхээ нэрийг хамгийн дор биччихэж болно. Хувь хүнд ирж байгаа энэ их эрх мэдэл дээд цэгтээ эл амралтын өдрүүдэд тулах юм. Ингээд даваа гаригт шилжсэнээр горилогчид биш жинхэнэ өрсөлдөөнд явагсад тодорно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 18, 2024 11:09

МАН-ЫГ дэмжсэн нь хамаагүй дээр

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 18, 2024 13:32
Reply to  Зочин

МАН 8 жилд юу ч хийсэнгүй хагас дутуу 204 км замтай л үлдэж хар ПИ АРаар л заним*лдаж байна даа Дарханы зам , Нефтьний үйлдвэр , цэвэрлэх байгууламж , дархан эмээлтийн арьс шир боловсруулах үйлдвэр гээд 8 жилд дуу�####�ггүй ажлууд зөндөө .Нефтьний үйлдвэр 2023 онд ашигл�##�танд орж зээлээ төлж эхлэх естой байт�##� 2027 он хүртэл хойшлож 1.2 тэрбум доллараар барих үйлдвэр 1.6 тэрбум болж өсчээ . 400сая доллар их мөнгө шүү Дахиж 4 ЖИЛ АЛДАХ АА болих уу даа .МАН сонгуулийг мөнгөгүйгээр хийнэ гэвэл худлаа . Сайн хян*лт тавихгүй бол төрийн мөнгөөр ч хийж мэднэ

Batdelger
Batdelger
5 сар 19, 2024 09:46
Reply to  ЗОЧИН

Harinch ih.zuiliig hiisen gej bodoj bna mongoliin ard tumend eh ornoo tonon deeremdsen hulgaich nariig ilruulj hen ni hen baisniig zaralsan zorigtoi euk saidaar ahluulsan zasagtaa bayrlaj bna

Зочин
Зочин
5 сар 18, 2024 12:33

Энэ хүртэл их олон хүний тархи толгой шан�##�ж шудрага, шудрага бусаар шатраа нүүсэн байхдаа одоо энэнээс хойш бүр �##�ааан болно доо

Зочин
Зочин
5 сар 18, 2024 12:34

ooroo bish ymaa gehed oorsdiinhoo nohdiig ner dewshvvlj suugaa zondoo l bga bhdaaa

Зочин
Зочин
5 сар 18, 2024 12:41

зааа тэгээд нөгөө явган хүний зам хаасан том самбаруудааа тавьдаг ажил нь эхлэх нь дээ

Зочин
Зочин
5 сар 18, 2024 16:23

Жаггс�##�тын суудлыг 10 тэрбумаар зарж байгаа бол 1. Төрийн эрх мэдлийг шууд бусаар зарж байна 2. Прагматик өнцгөөсөө бол зарсан 10 тэрбумаа буцааж олж авахын тулд нөгөө л авилгын гинж цикль тасрахгүй үргэлжилнэ

zochin
zochin
5 сар 19, 2024 11:18

МАН хийх юм аа хийсэн. Бүтээн байгуул�##�т бол хийхгүй юм байна. Одоо з�##�уу инженер, эдийн засагчдыг сонгож, үйлдвэржидт рүү урагшлах хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 19, 2024 13:23

Нэрс �##�ь хэдийн тодорсон.

Зочин.
Зочин.
5 сар 19, 2024 20:07

МАН хийдэг юмаа хийсэн шүү.өөр гаргаад байх олигтой нам үнэндээ �##�га байна.

Холбоотой мэдээ

Back to top button