Маргааш намууд тойргийн 78, жагсаалтын 48 кандидатаа тодруулж, зарлана

Сонгуулийн тухай хуулиар, тавдугаар сарын 20-ны дотор улс төрийн намууд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, нэрсийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
Энэ дагуу маргааш буюу 20-ны даваа гарагт намууд нэр дэвшигчдээ тодруулах хуралдаан товлоод буй.
Тодруулбал, МАН-ын Бага хурал маргааш болно. Тэд тойрог болон жагсаалтад багтаах кандидатуудаа эцэслэн шийднэ. Мөн АН-ын Үндэсний бодлогын хороо ч хуралдана. Үүнийг угтаж, З.Энхболд С.Баярцогтыг нэр дэвшүүлж болохгүй хэмээн мэдэгдэв. Нөгөө талд Ц.Элбэгдорж ч Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын эсрэг мэдэгдэл хийчхээд байна.
Удаан хугацаанд мандат олгох эсэх нь тодорхойгүй нөхцөлд, найдаж бас лоббидож явсан улстөрчид энэ өдрийн дараагаас цэгцэрч, албажиж ирэх юм. Сонгуулийн ерөнхий хороо харин албан ёсоор бүртгэсэн нэр дэвшигчдээ зургадугаар сарын 10-нд зарладаг.
Холбогдолтой Бодох цаг, үнэд орох үе нийтлэлийг ЭНД ДАРЖ уншаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ЛААРАХ ИДСЭН СОНГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ ЁО ЁО ИДДЭГ УУДАГ ХУЛГАЙЛДАГ ЗАВШДАГ БӨГСДДӨГ НЭГНИЙГЭЭ ЗҮГЭЭР Л АЛЧИХДАГ ГЭЖ ӨӨРСДӨӨ ИХ ХУРЛЫХАА ТАНХИМД ТУНХАГЛАН ЗАРЛАДАГ МУНДАГ УЛСУУДДАА.ХЭН НЬ ЖАГСААЛТААР ОРОХ ХЭН НЬ УХААНТ МЭРГЭН АРДААСАА ДУНД ХУРУУНЫ НУГАЛБАР АВАХ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХАМААГҮЙ БӨЛГӨӨ СОНГУУЛИЙН ДАРАА ӨРТӨГ ӨСНӨ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУДДАА СААЛГАСАН МӨНГӨӨ ИРГЭДЭЭС ДЭЭРЭМДЭНЭ ЭНЭ БОЛ ТОДОРХОЙ СОНГУУЛИЙН МАРГААШ НАР ҮҮР ЦАЙНА НАР МАНДАНА ЭНЭ ТОМСГОСОН ТОЙРОГТ ИХ МӨНГӨ УРСАНА ГАРААГҮЙ БҮХ ХУЛГАЙЧУУДАД ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ МОНГОЛЫН УЛС ТӨР ЯАГИ ХҮҮХНИЙ БОХИРДСОН ДОТООЖ ГЭДГИЙГ ҮЗЛЭЭ ХАРЛАА ЗАЛХЛАА ЖИГШЛЭЭ