Зеленский: Бидэнд Украиныг хамгаалахад шаардлагатай зүйлсийн 25 хувь нь л байна

ОХУ-ын зэвсэгт хүчин энэ сарын эхээр Украины Харьков мужид гэнэтийн довтолгоо явуулж хэд хэдэн тосгоныг хяналтдаа авсан байгаа.
Тэгвэл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын арми Харьков мужид довтолгоогоо эрчимжүүлж магадгүйг анхааруулжээ. Мөн тэрбээр Украины агаарын зэвсэгт хүчин сул байгааг онцолж, холбоотнуудаа агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, сөнөөгч онгоц илгээхийг уриалсан байна.
Зеленский “Өнөөдөр бидэнд Украиныг хамгаалахад шаардлагатай зүйлсийн 25 хувь нь л байна. ОХУ-ыг агаарт давуу талтай байлгахгүйн тулд бидэнд 120-130 орчим орчин үеийн байлдааны онгоц хэрэгтэй” гэсэн юм.
Харьков мужид гэнэтийн довтолгоо эхэлсний дараа ОХУ-ын засгийн газар Украины зэвсэгт хүчин газар нутагт нь агаарын цохилт өгөх болсон гэж мэдэгдэх нь ихэсчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ энэ мэт халдлага болохоос сэргийлэх хамгаалалтын бүс байгуулахын тулд Харьков мужид довтолгоо явуулж байгаа гэсэн юм.
Украины арми нь барууны илгээсэн зэвсгийг ашиглан газар нутагт нь халдвал барууны орнууд болон ОХУ-ын хооронд дайн дэгдэх эрсдэл дагуулна гэж ОХУ мэдэгдсэн байгаа.
Тэгвэл ням гарагт /2024.05.19/ Украины арми ОХУ-ын газар нутаг руу 62 дрон, арав гаруй пуужингаар халдаж Краснодар муж дахь Славянск хотод газрын тос боловсруулах үйлдвэрийг ажиллагаагүй болгосон байна.
Тус үйлдвэр нь жилд 4 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай хувийн үйлдвэр юм.
Путин баасан гарагт /2024.05.17/ мэдэгдэл хийхдээ Украины хоёр дахь хамгийн том хотох Харьковыг хяналтдаа авах зорилго ОХУ-д байхгүй хэмээжээ.
Харьков муж дахь нөхцөл байдлын хувьд ОХУ-ын зэвсэгт хүчин бямба гарагт /2024.05.18/ Старыйця тосгоныг эзэлсэн гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ �####� замаас нь зарж аваад юу гээд уйлагнаад ббайгаан
ЗА АЦ МИНЬ ТЭГЭЭД БОЛЬЧИХООЧ АУГАА ОРОСЫН ӨӨДӨӨС СӨРДӨГ ХЭН БЭ? ЧИ ЧИ ПУТИНД БУУЖ ӨГӨӨД ДАЙНАА ЗОГСООВОЛ ТҮҮХ ЧАМАЙГ ӨРШӨӨНӨ ОРОСУУД ТА НАРЫГ НЯЦ ГИШГЭНЭ.ЧИ ОДОО ЗЭВСЭГ ХЭРЭГСЛЭЛГҮЙ БОЛЦЫН БОЛ НААШАА ХЭДЭН НОГООН ШИДЧИХ МУЗЕИД БАЙГАА ХЭДЭН ЦАХИУР БУУГАА ӨГЧИЙ БЫСДА
Зeли ялагдлаа цэрэгт явахгүй бол иргэд нь хүний эрхээ хасуулж машинаа ч барих эрхгүй боллоо цэрэгт шинээр татах болмогц 3000000
иргэн шууд зугтаж байна Укр зэвсэггүй цэрэггүй ш�##�дан хоцорлоо