СПОРТ

Б.Баасанхүү жүдо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-нд эхэлсэн. Тэмцээн тав хоногийн турш үргэлжлэх юм.
Олимпын эрхийн оноо олгох уг тэмцээнд 104 орны нийт 633 тамирчин оролцож буй. Харин манай улсаас 18 жүдоч эх орноо төлөөлөн оролцож байна.

Тэгвэл дөнгөж сая тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Италийн жүдочийг вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртлээ. Тэд өмнө нь гурав барилдахад Б.Баасанхүү хоёрт нь ялж байжээ. Тэрбээр ийнхүү жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 28 дахь медалийг хүртлээ. Түүний энэ алтан медаль манай жүдочдын дэлхийн аваргын зургаа дахь алтан медаль юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-19 23:06

Гайх�##�тай .олимпийн аварга болно доо .баяр хүргэе.

Зочин
Зочин
2024-05-19 23:50

Олимпын аварга болоорой.

Билгээ
Билгээ
2024-05-19 23:56

жүдо 48 кг д Б.Баасанхүү Цахиур хаг�##�ж дэлхийн аварга боллоо. гавьяат Уранцэцэгээс хол илүү хүүхэд б.а. Манай жүдочидийн хөгжил Японтой дөхөж очоод б.а

Зочин
Зочин
2024-05-20 00:02

Урамтай сайхан барилдсан. Баяр хүргэж, амжилт хүсье

Зочин
Зочин
2024-05-20 07:47

Bayar hurgie huduunii huuhed tsaanaa l uur yumaa

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
2024-05-20 09:00

Сайн байна олимпийн аварга болоорой

урамтай
урамтай
2024-05-20 09:26

Баяр хүргэе. Олимпод �##�т авна даа

Холбоотой мэдээ

Back to top button