Уйлж, инээх өдөр

Өнөөдөр /2024.05.20/ уйлж, инээх өдөр. Олон горилогчдоо хэрхэхийг зарлах өдөр. Өнгөрсөн шөнө намын дарга нар хэнийг тойрогт, хэнийг жагсаалтад багтаах вэ гэдгээ бясалгаж хоносон хамгийн хэцүү шөнө байсан бизээ. Горилогчид ч унтаж чадаагүй байх. Тэдний зарим нь өнөөдөр уйлна, зарим нь инээнэ.
МАН Бага хурлаа, АН ҮБХ-гоо хуралдуулж, нэр дэвшигчдээ зарлана. Намын дарга нар хар зургаа хэдийн тархиндаа гаргачихсан. Гэхдээ АН дотор ч, МАН дотор ч мандат хуваарилалт, жагсаалтын дэслэлд нөлөөлөх хэдхэн дүр байх юм.
МАН-ын хувьд:
Ирэх 2027 он хүртэл төрийн тэргүүнээр суух У.Хүрэлсүхэд 2024 онд бүрдэх 126 гишүүнтэй парламент ямархуу дүр төрхтэй бүрдэх нь ихэд хамааралтай. Өөрийн гэсэн бүх хүмүүсээ сойж байна. Гарын арван хуруунд багтахааргүй олон болчихсон. Үүгээр шинэ Засгийн газрын бүтэц, УИХ-д нам дамнасан тоглолт хийхээр ажиллаад нэлээд удсан. Горилж буй хүмүүс нь ч үүнийг нотолсон. Ерөнхийлөгч 48 жагсаалтаас эхний 20 дотор 10 хүнээ эрэмбэлэх хүсэлтэй гэгдэж буй.
Нэр дэвшигчдээ албажуулах хүртлээ төдийлөн дуугарахгүй, битүү бодож суусан дүр бол МАН-ын дарга. Намын даргын хувиар тэр эцсийн байдлаар жагсаалтын дэс бүрийг, мандатын нэгж бүрийг өөрөө зурна. Нэн түрүүнд багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, малчин гэсэн нийгмийн төлөөллүүдээ жагсаалтын эхэнд багтаах ам өчиг түүнд бий. Амлалтандаа хүрэхийг харах эсэх чухал. Мөн өөрийн багийн, найдвартай гэсэн залуусаа оруулж ирэх нь тодорхой.
Ховдын Засаг дарга Э.Болормаа, ЦХХХ-ны сайд Н.Учрал, ахлах зөвлөх А.Ариунзаяа, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо гэсэн ажил байдлаараа тэргүүлэгч залуусыг дагуулж явах болсон. Сайн дүрүүдээ тойрогт ихэвчлэн сойж буй. Гэхдээ Сүхбаатар дүүргээс сонгогдсон Ц.Мөнхцэцэг, “Уруул” Ганболдын эхнэр зэрэг сонин дүрүүдийг жагсаалтын дэслэлд багтаах сонин сонголт хийсэн гэгдэж байна.
МАН-ын дараалсан сонгуулиудын гал тогоог барьж, ялалт авчирсан генсек Д.Амарбаясгалан жагсаалт байтугай тойргоосоо жийгдэх нь. Говь-Алтайг тойглоод асар удсан ч, рейтинг муутай гарсан тул жагсаалт горилох нь. Гэвч намын дарга нь жагсаалтад багтаахгүй гэдгээ илэрхийлсэн тул С.Амарсайхантай цуг Налайх дүүрэгт очихоос өөр гарцгүй болчхоод байна. Нүүрсний сонсголоос л МАН дахь мандат хуваарилалт, жагсаалтын дэслэлд нөлөөлөл хийх боломжоос түүнийг хасах алхмууд хийгдсээр ирсэн.
Томсгосон тойрогт томоохон бизнесүүд, наймаачдын төлөөлөл ялалт байгуулна гэж харвал тэд үндсэндээ түүний л хүмүүс юм.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав маш их зөрчилдөж буй.
АН-ын хувьд:
АН-ын тойргийн мандат хуваарилалт ба жагсаалтын дэсэд голлох нөлөөг Ерөнхийлөгч асан Х.Баттулга дараа нь Л.Гантөмөр, удаахад намын тэргүүн дэд дарга С.Баярцогт тэгээд Н.Ганибал, Ц.Туваан нарын "Нэг монгол" фракц үзүүлэх прогнозтой байлаа.
Экс Ерөнхийлөгч АН доторх МоАХ фракци, нам бусчуудын "Хөх монголын хөх туг" гэсэн хоёр жимээр нөлөөллөө бататгаж, хүмүүсээ шигтгэж ирлээ. Мөн рейтинг нь өндөр С.Ганбаатар дээр Н.Алтанхуягийг нэмээд Хөвсгөлөөр хүртэл яваад ирсэн. 78 мандатын 50 хувь, жагсаалтын 48 нэрсийн 50 хувийг авахаар хүч түрнэ.
Иймд Л.Гантөмөр санаснаараа хөдөлж чадсангүй. Боловсролын зээлийн сангийн асуудал болоод сайд байх үеийнх нь шашны гаж урсгалын асуудал толгой өндийлгөсөнгүй. С.Баярцогт ч мөн өөдтэй байсангүй. Оюутолгойн гэрээний асуудлаарх гурван шатны шүүхийг кейс нь түүнд цаашид ч том тээг болох нь ойлгомжтой. МАН-ын даргын зүгээс Ц.Элбэгдоржид ч нар үзүүлсэнгүй, авлигын системийг нь мөчилж жиргээд задалсаар суув. Дагаад Б.Хурц, Ц.Уянга тэргүүтэй түүний хүмүүс ч “мишок” болчихлоо.
Өөрсдөө баахан түнжин муутай, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хүмүүс. Дээрээс нь эрх баригчдын тоглоомын гар баахан самарч буй, тэднийг. Хэрхэн тэсч үлдэж, зодолдохгүйгээр жагсаалт, тойргоо хуваах нь хүлээлт үүсгэчихсэн.
Ямартай ч өнгөрсөн шөнө бүх зүйл шийдэгдсэн. Хэрхэн шийдсэнийг, хэн уйлж, хэн инээхийг харах л үлдлээ.
Өмнөх төстэй агуулга:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн болон м�##�чин хүн хоёр их хур�##�д ороод юу хийх вэ? Энэ арай ч хэтэрхий попорч байнаа. Түүхэн дэх хамгийн тэнэг их хур�##� бүрдэх юм байна. Иймд намуудын жагса�##�төд багтсан хүмүүсийг харж байгаад сонголтоо хийцгээеэ. Хийцгээгээрэй ноёдоо.
Хулгайч шун�##�тан шууд бүгдээрээ л байхын ямарч шүүлтүүргүй сонгууль болох нь
Намын жагса�##�тад орсон хүмүүсийг л харж дэ. Тэндээс чадварлаг хүмүүс гарч магадгүй л юм шүү. Манайхан илүүгээ доош хийх дуртайш дэ.