Гурван төрлөөр дэлхийн аварга болсон 7 настай шатарчинг ₮1 саяар урамшууллаа

Бүгд Найрамдах Перу улсын нийслэл Лима хотноо болсон 2024 оны Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын ангиллын 3 төрөлд түрүүлж, дэлхийн аварга болсон 7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ, түүний аав, багш дасгалжуулагч Ч.Нямдаваа нарыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын удирдлагууд хүлээн уулзаж, баяр хүргэлээ.
Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд 26 орны 1200 сурагч зургаан насны ангиллаар оюун ухаанаа уралдуулж, манай улсаас 11 шатарчин сурагч оролцсон байна.
Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр энэ үеэр тэмцээн, уралдаанд оролцож байгаа тамирчдаа орон нутгийн зүгээс бодлогоор дэмжих шаардлагатай бөгөөд мөнгөн урамшуулал олгох тухай журам боловсруулж байгааг дурьдаад цаашдын тэмцээнд нь амжилт хүсэж, 1 сая төгрөгний мөнгөн урамшуулал олголоо.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай ч дээ чааваас Дэлхийн аварга шүү дээ
Хүүк муу амьсгаа хүүхдэд ийм элэггүй муу хог шаар юмаа!!!! Оюук муу амьсгаа бас ичээсэй!!!!!
Чам мэтийн хүний оронцогууд яаж шүү амьдардаг бол. Ухаанд нь ухна шиг шингэсэн сүг минь орон нутгийнхан энэ охинд мөнгө бгч байгааг ойлгохнүй юү
Оюуныг нь хүртэл оготныхоо тархиар энэ МАН хэмжих юм Вүндeркинд хүүхэд байна шүү дээ
Хэлэх ч үг олдохгүй нь
Шагнал муу бн.
arai 2
Хөөрхий дөө хүүхэд болохоор нь чихрийн мөнгөөр хуурч байгаан байхдаа. Арай ч дээ.
Хөөрхий ганц сая төг гэдэг ядахдаа унааных нь зардлын талын талд ч хүрэхгүй.ТӨР нь хир үнэлдэг вэ?