Сонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн хүмүүс хүссэн тойргоо авлаа

УИХ-ын 2024 оны сонгуульд МАН, АН, ХҮН, Үндэсний эвслүүдээс нэр дэвших хүмүүсийн нэрс олон нийтэд ил боллоо. Үүнээс Ерөнхийлөгчийн хүмүүс анхаарал татаж байна. Тэд бүгдээрээ, бүр санасан тойргоо авцгаажээ.

Ерөнхийлөгчийн хоёр ч зөвлөх 48 жагсаалтад багтсан. Тодруулбал, Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир жагсаалтын 15-д дэслэгдсэн. Мөн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Чоймаагийн Лодойравсал жагсаалтын 23 дугаарт дэслэгдлээ. Харин дараах хүмүүс нь тойрогт нэр дэвших эрхээ авч чадав.

  1. Гүрсэдийн Сайханбаяр Баянхонгор, Өвөрхангай, Архангайн I тойрог
  2. Батмөнхийн Батцэцэг Баянхонгор, Өвөрхангай, Архангайн I тойрог
  3. Батсуурийн Даваадалай Баянхонгор, Өвөрхангай, Архангайн I тойрог
  4. Загджавын Мэндсайхан Завхан, Увс, Ховд, Говь-Алтайн II тойрог 
  5. Сүрэнжавын Лүндэг Төв, Сэлэнгэ, Дархан-Уулын V тойрог
  6. Жадамбын Энхбаяр Төв, Сэлэнгэ, Дархан-Уулын V тойрог
  7. Өлзийбаярын Золбаяр Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэрийн VII тойрог 
  8. Тогтмолын Мөнхсайхан Хан-Уул дүүргийн XII тойрог
  9. Ухнаагийн Отгонбаяр Дорнод, Хэнтий, Сүхбаатарын VI тойрог тус тус авцгаалаа.  

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Түгжрэл хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан гэхчлэн МАН доторх том наймаачид.

Ерөнхий сайдын нөмөр доор ажил байдлаараа дархлагдагсад. Ховдын Засаг дарга Э.Болормаа, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо гэх мэт залуу эмэгтэйчүүд.

Ерөнхийлөгчийн нөлөөгөөр “толгой өвдөхгүй” мандатаа авах хүмүүс тойргоо зовлонгүй авах чигтэй байсан.

Энэ ч ёсоор болж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөө өндөр хэвээр буй нь харагдав. Одоо эдгээр хүмүүст яаж танигдах вэ гэдэг л асуудал байгаа юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонгины Хүрэлбаатар бас л мөн ш дээ Хүүкийн

Зочин
Зочин

Луйварчдын суганы үснүүдийг сонголоо юу

Зочин
Зочин

Мөнхсайханыг сонгох гэхлээр Хүрэлсүхийн хүн гэхээр сан�##�аа өгөхөөс татг�##�зав. Гайтай жүжигчинг юунд дагана вэ. Зүгээр л эмчээ хийгээд явсан бол танд мэдлэг чадвар оюун ухаан удирдах авьяас байгаа.

Zochin
Zochin

Kkk toirogt yaah bol huseed bh yum bish shte tenesen sum tolgoid gj huurhiis gudamand uursdiinhuu hucheer uzeh n de

Зочин
Зочин

Бүх юм нь татаасаар явах ч зөв тогтолцоо биш дээ, нэг л өдөр нурна

Спорт
Спорт

Мөнхсайхан гэсэн гөлийсөн худ�##�ч хулгайчаас бусад нь оке

Холбоотой мэдээ

Back to top button