Нийгмийн

Цагаан хоол идсэнээр хүний биед гарах өөрчлөлтүүд

Цагаан хоол идсэнээр хүний биед маш богино хугацааны туршид олон төрлийн өөрчлөлт ордог. АНУ-ын эрдэмтэд эдгээр өөрчлөлтийн үечлэлд оруулж, цагаан хоол идээд хоёр долоо хоногоос бүтэн жилийн дараа таны биед гарсан байх өөрчлөлтийг танилцуулжээ.

1. Хоёроос дөрвөн долоо хоног- Веган хоол идэж эхлэх эхний хэдэн долоо хоногт хоол боловсруулах эрхтэнд хэд хэдэн өөрчлөлт орох бөгөөд байнга иддэг байсан махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй болсноор  хүнсний ногоо жимснээс авах витаминууд таны биеийн эрдсийн эсийг төвшинд нэмэгдүүлнэ. Ходоод өвддөг, хорсдог байсан мэдрэмжүүд багасаж, бие хөнгөрөх мэдрэмж төрдөг аж.Одоогоор бүрэн батлагдаагүй байгаа ч эрдэмтэд цагаан хоол идэх нь бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, ходоодон дахь олон төрлийн бактериудыг цэвэрлэдэг байх магадлалтай юм.

2. Гурваас зургаан сар- Хэдэн сарын турш цагаан хоол идсэний арьсанд эерэг өөрчлөлт ихээр гарч, батга, арьс барзайх, харлаж харагдах гэдэг зүйлс бараг л үгүй болдог аж. Гэхдээ энэ үед мах, загасанд их хэмжээгээр агуулагдаг "D"  витамин дутагдаж эхлэх магадлалтай учир тус амин дэмээр баялаг ногоог хэрэглэж, нарны гэрэлд байнга гарч байх хэрэгтэй юм.

Мөн хэдэн сарын турш ногоо идсэн  учир илүүдэл жин, дотор өөх, ходоодны үрэвслүүд дарагдаж, зүрхний архаг өвчлөлийн шинж тэмдэг  буурч, чихрийн шижин өвчин тусах эрсдэл буурна. Гэхдээ нөгөө талд урт хугацаанд ногоо идсэнээр төмөр, цайр, кальци зэрэг амин дэмүүд дутагдах магадлалтай тул идэж буй хүнсэндээ агуулагдах шим тэжээлийн хувийг анхаарах хэрэгтэй. Шаардлагатай бол нэмэлт тэжээл, витаминууд ууж болно.

3. Зургаан сараас нэг жил болон түүнээс дээш хугацаа- Урт хугацаанд мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байснаар таны биеийн В12 буюу уургийн төрлийн эрдэс бодис дутагдаж эхэлнэ, ингэснээр таны ой санамж муудах, амьсгалахад хүндрэлтэй болох, гар, хөл мэдрэмтгий болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн ургамалын гаралтай бүтээгдэхүүнүүд хүний биед шаардлагатай кальцийн хэрэгцээг гүйцэд хангаж чаддаггүй учир, ясанд өөрчлөлт гарч мэднэ. Тиймээс веган хоолны дэглэмийг зөв үечлэлтэй, богино хугацаанд барьж, зарим өдрүүдэд мацаг барих зэрэг, цагаан болон махан хоолны хэрэглээг зэрэгцүүлэн барих хэрэгтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-26 09:16

Зарим нь үнэний ортой бна.к�##�ьци дутагдаж хөл гар нь үргэлж өвддөг шүү 20 иод жил мах идээгүй дан тахиа идээд .

Холбоотой мэдээ

Back to top button