СПОРТ
Ц.Цогтбаатар бэртэлтэй тул ДАШТ-нд өөр хүн явуулахыг хүсэж, жиндээ Л.Анхзаяаг барилдуулжээ

2024 оны жүдо бөхийн ДАШТ АНЭУ-ын Абу Даби хотод болж байна. Тэмцээн энэ сарын 19-нөөс 24-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Энэ удаагийн дэлхийн аваргад МУГТ Ё.Басхүү, Л.Энхрийлэн, Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 бөх урьдчилсан байдлаар яригдаж байсан. Гэсэн ч МУГТ Ц.Цогтбаатар бэртлийн улмаас барилдах боломжгүй гэдгээ илэрхийлж, өөрийнхөө оронд 73 кг-ын жинд өөр хүн явуулах хүсэлт гаргасан аж. Ингээд түүнийг дэлхийд Л.Анхзаяа жинд нь төлөөлсөн юм.
Үндэсний шигшээ багийн тамирчин Л.Анхзаяа Бразилын бөх Даниэль Каргниныг нэмэлт цагт торгуулиар ялж хүрэл медаль хүртсэн. Дэлхийн шинэхэн медальтан болсон тэрбээр жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 29 дэх медаль буюу 18 дахь хүрэл медалийг хүртсэн нь энэ байв.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд нэгдэж ойлголцож чадсан үедээ хүчтэй шүү . Залуусдаа бүгдэд нь амжилт хүсье
Азаар биш ээ .Анхзаяад улам их амжилт хүсьэ! Хүн доош нь хийх гэж байж ядах юм аа Олимп дэлхийн мэдальтай Шавдашвили, 2023 оны дэлхийн аварга Штамп нар тийм аз нь хариад ялагдсан харагдахгүй байна билээ.Тамирчид барилдахдаа дүрмийн дагуу барилддаг,түүнээс биш ямар ч хамаагүй аргаар оноо авдаггүй.
Энэ Анхзаяаг яагаад гадуурхаад байдаг юм бэ. Залуу хүн юм зулгаагаад л ирж бна ш дээ. Опоо Цогтбаатар 30 гарсан. Хөгширч бгаа. Залуусаа явуул. Хөгшчүүл нь ухамсраараа шигшээгээс зайлаад өг.
Азтай жаал байна, бэлтгэлээ сайн хийхгүй бол үргэлж азтай байхгүй ш дээ