Ники Минаж хар тамхи авч явсан хэргээр саатуулагдаад суллагджээ

Алдарт рэппер Ники Минаж бямба гарагт /2024.05.25/ Нидерланд улсын нийслэл Амстердамд хар тамхи биедээ авч явсан хэргээр саатуулагдсан байна.
Тэрбээр “Pink Friday 2 World Tour” тоглолтоо хийхээр Амстердамаас Их Британийн Манчестер хот руу нисэх гэж байсан юм. Албаныхан түүнийг Шипол нисэх онгоцны буудалд саатуулжээ.
Үүний улмаас Манчестер хотод болох тоглолт нь хойшилсон байна. Тэрбээр саатуулах байранд хэдэн цагийг өнгөрөөсний дараа суллагдсан юм.
Түүний тоглолтыг үзэхээр тус хотод ирсэн фэнүүд сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ. Тоглолтыг үзэхээр Ливерпүүлээс ирсэн Чару “Би Никкигийн улаан фэн. Үнэхээр урам хугармаар байлаа” гэсэн байна.
Минаж тодорхойгүй хэмжээний торгууль төлнө. Суллагдсанаасаа хэдэн цагийн дараа тэр Манчестер хотод газардаж, тоглолтыг хүлээж байсан фэнүүдээсээ уучлал гуйжээ.
Тэрбээр Х платформ дээр “Гуйя, гуйя, гуйя, чин сэтгэлээсээ уучлал гуйж байгааг минь хүлээн авна уу” гэж бичсэн байна.
Тоглолтын тасалбарыг худалдсан “Live Nation” компани мэдэгдэл гаргахдаа “Тасалбар хүчинтэй хэвээр байх бөгөөд тоглолтын шинэ товыг яаралтай зарлана” гэжээ.
Эх сурвалж: CNBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.