СПОРТ
“Парис-2024” олимпын наадамд манай 2 дугуйчин оролцохоор боллоо

Өнөөдөр /2024.05.27/ Узбекистан улсад болж буй “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээн үргэлжилж байна.
Тус тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд "2016 Track" дугуйн Залуучуудын Дэлхийн аварга, 2023 “Tour of Thailand” тэмцээний аварга, ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр түрүүлж, олимпын эрхээ авч мөн шар цамцны эзэн боллоо.
Ийнхүү олимпын бөөн гараатай тэмцээнд ОУХМ С.Жамбалжамц, ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр нар оролцохоор боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нутгийн дүүд өндрөөс өндөр амжилт хүсье.
Дүү минь олимпийн аварга болоорой, монгол хүн чадна аа