Олимпын буудлагын төрөлд шуугиан тарьсан тамирчин "Тесла" компанийн нүүр царай боллоо
Парисын зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, олны анхаарлыг татсан өмнөд Солонгосын буудлагын спортын тамирчин Ким Еэ Жи жүжигчний замналаа эхлүүлж шуугиан тариад байсан бол энэ удаа "Тесла" компанийн нүүр царай болжээ.
Түүнийг Илон Маск анх "Тулаант кинонд дүр бүтээхэд тохирох хүн" гэж онцолж байсан нь олны анхаарлын төвд орсон юм. Олимпод өөрийн имижээрээ тодорсны дараа тэрбээр хэд хэдэн брендийн нүүр царай болоод байгаа юм.
БНСУ-ын CU дэлгүүрийн эзэмшигч компани Ким Еэ Жид хүнсний бүтээгдэхүүний рекламанд тоглуулахаар гэрээ байгуулжээ. Гэхдээ түүний гэрээний тодорхой хэдэн хувь нь Солонгосын буудлагын холбоонд хандивлагдахаар гэрээлсэн байна.
Ким Еэ Жигийн хувьд өнгөрсөн долдугаар сард Парисын наадмын 10 метрийн хийн гар бууны төрөлд мөнгөн медаль зүүхдээ биеэ авч явах байдал, өвөрмөц хэв маягаараа олны анхаарлыг татаж байсан юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.