Нийгэм мэдээ

Дүнжингарав, Мишээл экспо, Нэг цэгийн үйлчилгээ төвүүдэд хүүхэд хуурайлж, хөхүүлэх өрөө тохижуулна

Хүүхэд хуурайлах, хөхүүлэх зориулалт бүхий жишиг өрөөнүүдийг төрийн байгууллага болон ААН-үүдэд тохижуулна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Бүүвэй өртөө” болон “Ийм Бол Гоё” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр иргэдэд тав тухтай орчинд ажиллаж, амьдрах ээлтэй орчин бүрдүүлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах, хөхөөр хооллолт болон эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих “Бүүвэй өртөө” төслийг хэрэгжүүлэх юм.

“Бүүвэй өртөө” төслийн хүрээнд хүүхэд хуурайлах, хөхүүлэх зориулалт бүхий жишиг өрөөнүүдийг төрийн байгууллага болон ААН-үүдэд тохижуулахад харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

Эхний ээлжинд Дүнжингарав, Мишээл экспо төвд байрлах “Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдэд эх хүүхдийн өрөөг байгуулж, ААН болон төрийн үйлчилгээний байгууллагуудад эх хүүхдийн өрөөг байгуулахад дагаж мөрдөх жишиг стандарт бий болгох аж.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 28, 2024 10:02

Ийм солиотой юм хийж хөрөнгийг үр ашиггүй зүйлл зарцуулахаа болиочээ. Номинчимэг гэгч солиотой подрогч хүүхэн чи боль. Мөн нялх хүүхэдтэй хүүхнүүд аж ахуйн нэгж байгууллага, зах худ�##�даны төвүүлээр бараг л явдаггүй шдээ. Гэтэл ийм солиотой юм хийдэг төрийн ажлын дөргүй Номинчимэг гэх амьтансүрэн царайтай этгээл болих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button